Уушгины хэт авиан оношлогоогоор хүүхдийн уушгины хатгалгааг оношилсон нь

Зохиогчид

  • Т.Дашмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Магистрант Зохиогч
  • З.Гэрэлмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Б.Болормаа Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг Зохиогч
  • С.Баярмаа Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг Зохиогч
  • Б.Мөнхзул Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг Зохиогч
  • Х.Пүрэвсүрэн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг Зохиогч
  • Д.Мөнхбаатар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дүрс оношлогооны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Уушгины хатгалгаа, Уушгины хэт авиан шинжилгээ, Оношлогооны мэдрэг чанар

Хураангуй

үндэслэл: Уушгины хатгалгаа нь дэлхийн хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болж байна. Жил бүр дэлхий даяар 5 хүртэлх насны хүүхдэд 120 сая тохиолдол бүртгэгддэг ба 2 сая нь уушгины хатгалгаагаар энддэг байна. 2017 онд Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл 31,3 хувийг эзэлж 1000 хүүхэд тутамд амьсгалын тогтолцооны өвчний 268 тохиолдол бүртгэгдэж өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Уушгины хэт авиан шинжилгээ нь туяаны ачаалалгүй, шинжилгээ хийхэд хялбар, зөөвөрлөөд өвчтөний орны хажууд үзэж болдог, эдийн засгийн хувьд хямд, олон дахин хийж болдог зэрэг давуу талуудтай. Хүүхдийн уушгины хатгалгааг уушгины хэт авиан шинжилгээгээр илрүүлэн оношлох талаар хийгдсэн судалгааны ажил өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг цаашид хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн уушгины хатгалгааг хэт авиан шинжилгээгээр оношилж, рентген шинжилгээний дүгнэлттэй харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2019 оны 9 дугаар сарын 1-ээс 2020 оны 12 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1 сараас 14 насны 379 хүүхдийг хамруулан хүүхдийн асран хамгаалагчаас асуумж авч, өвчний түүхээс тоон мэдээлэл түүвэрлэж, уушгины хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээний үзүүлэлтийг цуглуулж, статистик боловсруулалтыг Stata программыг ашиглан хийсэн. Дүгнэлт: Нийлсэн В шугам шинж, уушгинд нэвчдэс илрэх шинж, эхо ойлт буурах, нэвчдэсийн зах ирмэг жигд бус болох, агаар агуулсан гуурсан хоолойн шинж нь уушгины хатгалгаа өвчний үед илэрч буй шинжүүд гэдгийг тодорхойллоо. Уушгины хатгалгааны үед уушгины хэт авиан оношлогооны мэдрэг чанар рентген оношлогооны мэдрэг чанараас илүү байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл