Астматай хүмүүст эрүүл мэндийн сургалт хийсэн дүн
Түлхүүр үг:
Астматай хүмүүсийн мэдлэгийг үнэлэх асуумж, Астматай хүмүүсийн амьдралын чанарын асуумж, PIF (peak inspiratory flow), Эрүүл мэндийн боловсролХураангуй
үндэслэл: Аливаа өвчин эмгэгийн эмчилгээний үр дүн нь эмч, эмчлүүлэгчийн хоорондын итгэлцэл, эмчийн зааврыг дагаж мөрдөх байдал, эмийн хэрэглээний хэлбэр, эмчилгээний үргэлжлэх хугацаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Зорилго: Астмын эмчилгээний үр дүнд нөлөөлсөн зарим хүчин зүйлийг тодорхойлох. Зорилт: Астматай үйлчлүүлэгчийн мэдлэг, эмийн хэрэглээ, амьдралын чанарыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Уушгины агааржилтын үйл ажиллагааг Америкийн Цээжний Нийгэмлэгийн удирдамжийн дагуу Япон улсын Chest 105 спирометрийн аппаратаар тодорхойлсон. Амьсгал авалтын хурдыг In-Check dial G16 (30-60 л/мин) багажаар, Амьдралын Чанарыг Сиднейн асуумжаар, Астмын Мэдлэг Үнэлэх 4 бүлэг Асуумж (АМҮА)-аар үнэлсэн. Астмын барих эмчилгээний хэрэглээг Фостер цацлагыг дундаж тунгаар, бүтэн жил хэрэглэх тоог 6 ширхэгээр тооцсон. Дексаметазон, эуфиллины хэрэглээг жилд 36-аас их, эсвэл бага тоогоор хэрэглэсэн хэмээн ангилсан. Үр дүнгийн боловсруулалтыг SPSS20 программаар тойм болон нарийвчилсан шинжилгээ хийж дүгнэсэн. үр дүн: Астмын сургалтанд УГТЭ-ийн УЭСТ болон амбулаториор үйлчлүүлсэн астматай 15 эмчлүүлэгч хамрагдсан. Тэдгээрийн 26.7% (4) нь эрэгтэй байв. Нас 55±12 (эр 54±13, эм 55±12), Астмын хяналтын сорил 11±4 (эр 13±5, эм 11±4) байлаа. Спирометрээр FEV1>60% 53.3% (8), FEV1<60% 46.7% (7), эр 50%, эм 27.3% (3)-д хүнд зэрэгтэй байв. АМҮА үнэлгээ: астмын тухай 53.3%, Сэдрээх хүчин зүйлс 80%, Оношилгоо 60%-д хангалттай, харин Эмчилгээний талаарх мэдлэг тус тус хангалтгүй байв. Амьсгал гаргалтын хурд (PEF) хэмжих, тусгаарлагч (Spacer) хэрэглэх талаар мэдлэг хангалтгүй байв. Мөн тунлагдсан цацлага эм (pMDI) сорох техникийг PIF багажаар хэмжихэд (120 л/мин) бүх хүн буруу сорсон. Эдгээр хүмүүсийн 40% (6) (эр 1, эм 5) нь жилийн туршид астма сэдэрэхэд Дексаметазон, Аминофиллин 36-аас олон ширхэгээр тариагаар хэрэглэсэн байв. Дексаметазон, аминофиллин хэрэглээгүй бүлэгт FEV1 59±12.2%, эдгээрийг жилд 36-аас цөөн ширхэг хэрэглэсэн бүлэгт FEV1 56±30%, харин жилд 36 дээш ширхэг хэрэглэсэн бүлэгт FEV1 56±17% байсан. Эмчлүүлэгчдийн 40% (6) нь Вентолиныг жилд 3-аас олон канистр хэрэглэдэг ба тэдгээрийн 50% нь 12-оос олон канистр хэрэглэдэг байна. Хяналтын эмийг нийт эмчлүүлэгчдийн 46.7% (7) огт хэрэглэдэггүй ба зөвхөн 13.3% (2) Фостер жилд 6 ширхэг хэрэглэсэн байв. AQLQS-ийн Гронбах α 92% байсан. AQLQS-ийн медианаар шинж тэмдэг 18±4.8, сэтгэл санаа 15±5.4, нийгмийн идэвх 20±8.6, санаа зовинох байдал 23±8.2тус тус оноотой байлаа. Дүгнэлт: Астмын тухай, ялангуяа эмчилгээний талаарх өвчтөнүүдийн мэдлэг хангалтгүйгээс эмчилгээний үр дүн муу байна. Хяналтын эмчилгээ хангалтгүйгээс гадна дексаметазон, аминофиллины тарилгын хэрэглээ өндөр байна. Түүнчлэн жилд 3-аас олон ширхэг Вентолин хэрэглэдэг хүмүүсийн 50% нь жилд 12 ширхэг түүнээс дээш хэмжээгээр хэрэглэж байна. Амьдралын чанарыг үнэлэхэд нийгмийн идэвх болон өвчиндөө санаа зовох байдал давамгай буурсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Дэнсэнбал, Д.Удвал, Д.Ичинноров
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
