Насанд хүрэгчдийн дундах целиак өвчний онцлог, оношилгооны асуудлыг судлах нь

Зохиогчид

  • Б.Оюунбилэг АШУҮИС, АУС, ХБЭС-ийн тэнхим Зохиогч
  • Н.Бира АШУҮИС, АУС, ХБЭС-ийн тэнхим Зохиогч
  • А.Энх-Амар АШУҮИС, АУС, ХБЭС-ийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Целиак өвчин, Хоол боловсруулах зам, Суулгалт

Хураангуй

үндэслэл: Целиак өвчин нь (Celiac disease) удамшлын гаралтай нийтлэг өвчний нэг бөгөөд ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 1%-д нь тохиолдож байна1. Сүүлийн жилүүдэд целиак өвчин дэлхий дахинаа түгээмэл болж байгаа бөгөөд тархалт нь өнгөрсөн 20 жилийн турш эрс нэмэгдсээр байгаа юм. Энэхүү өвчний шинэ тохиолдлын тоо нь оношилгооны хэрэгсэл сайжрахын хэрээр улам нэмэгдэж, уг өвчний өндөр эрсдэлтэй хүмүүст скрининг шинжилгээ хийснээр улам ихсэх хандлагатай болж байна. Бид энэхүү судалгааг тохиолдол хяналтын, агшингийн судалгааны загварыг ашиглан гүйцэтгэж байна. Судалгааг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэж байгаа болно. Зорилго: Насанд хүрэгчдийн дундах Целиаки өвчний оношилгооны зарим асуудлыг судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар хийнэ. Монгол-Японы сургалтын эмнэлгийн дуран, дотрын тасагт хандсан целиаки өвчтэй хүмүүсийг судалгаанд хамруулан 2019 оны 12 сараас -2020 оны 12 сарын 01 хооронд судалгааг хийж гүйцэтгэнэ. үр дүн: Судалгаанд нийт 63 хүн лаброраторийн шинжилгээнд, түүнээс 18 хүнд асуумж авч Шинжилгээ өгсөн хүний ерөнхий шинж байдал, Нийт 63 хүний насны үзүүлэлтэнд статистик боловсруулалт хийхэд 0-18 насны хүүхдүүд (36) 55.4%, 19-39 идэр насныхан (11) 16.9%, 40-59 хижээл насны (11) 16.9%, 60-79 өтөл нас (3) 4.6%-д тохиолдсон байв. Нийт лабораторийн шинжилгээ өгсөн 63 хүнээс 27 буюу 41.5% нь gliadin эерэг, 4 буюу 6.2%-д ASCA эерэг, 12 буюу 18.5%-д tTG эерэг, 9 буюу 13.8%-д PCA эерэг, 1 буюу 1.5%-д IF эерэг гарсан байв. Хүйсны байдал болон лабораторийн үзүүлэлт хоорондох хамаарлыг судлах үед ASCA p<0.05 (p=0.042), tTG p<0.05 (p=0.012) тул хүйс нь ASCA болон tTG үзүүлэлттэй хамааралтай байсан.Насны бүлэг болон лабораторийн хоорондох хамаарлыг судлах үед PCA p<0.05 (p=0.017), IF p<0.01 (p=0.000) тул нас нь PCA болон IF үзүүлэлттэй хамааралтай байсан. Дүгнэлт: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 41.5%-д gliadin эерэг, 18.5%-д tTG эерэг гарсан байв.Судалгаанд хамрагдсан хүмүүст түгээмэл илэрсэн шинж тэмдэг бол суулгалт 72.2%, жин бууралт 61.1%, гэдэс дүүрэлт 55.6%-д илэрсэн байлаа. Өмнө нь глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан, бусад хүнсэнд харшлын урвал илэрдэг байсан хүн 38.9% байлаа. Лабораторийн үзүүлэлт дотроос ASCA болон tTG нь хүйсны байдалтай хамааралтай бол PCA болон IF үзүүлэлт нь насны бүлгээс хамаарсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Бира, А.Энх-Амар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл