Өндөр эрсдэл бүхий хүмүүсийн дунд цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлыг илрүүлэх нь

Зохиогчид

  • Ө.Цолмон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Х.Чингэрэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Ө.Ганчимэг Зүрхний төв, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Т.Батдэлгэр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Х.Алтайсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний дутагдал, Натри хөөгч пептид, Цацалтын фракцдиастолын үйл ажиллагааны алдагдал, Зүрхний хэт авиан шинжилгээ, NT-pro BNP

Хураангуй

Зорилго: Энэхүү судалгааны зорилго нь зүрхний дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүст цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлын тархалтыг үнэлж, NT-pro BNP ба зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд зүрхний архаг дутагдлын шинж тэмдэггүй, зүрхний дутагдлын эрсдэл өндөртэй 3564 насны хүмүүсийг сонгон агшингийн загвараар хийв. Сийвэн дэх натри хөөгч пептид (NT-pro BNP)-ын хэмжээг FIA8000 аппаратыг ашиглан Европын Зүрхний Нийгэмлэгийн 2016 оны Зүрхний дутагдлын удирдамжид заасны дагуу NT-pro BNP>125 пг/мл-ээс их гарсан тохиолдолд сорилыг эерэг гэж үзэв. Цацалтын фракци хадгалагдсан зүрхний архаг дутагдал, диастолын үйл ажиллагааны алдагдлыг үнэлсэн. үр дүн: Судалгаанд зүрхний дутагдлын эрсдэлт хүчин зүйл бүхий 602 хүн хамрагдсан ба үүнээс 256 (42.5%) нь эрэгтэй, 346 (57.5%) нь эмэгтэй байсан. Судалгаанд оролцогсдын дундаж нас 51.71 ± 8.07 байлаа. Судалгаанд оролцогсдын 83 (13.8%)-д NT-pro BNP сорил эерэг тодорхойлогдов. Бидний судалгаанаас NT-pro BNP нь зүрхний архаг дутагдлын шинж тэмдэггүй хүмүүст нас, систол ба диастолын даралт, зүүн ховдлын масс, E/e’ харьцаатай шууд хамааралтай, харин бүсэлхийн тойрог, биеийн жингийн индекс, зүүн ховдлын цацалтын фракци болон E/A харьцаатай урвуу хамааралтай байсан. Натри хөөгч пептид (NT-pro BNP) нь нас, даралт ихсэлт болон чихрийн шижинтэй статистик ач холбогдолтой байлаа (p<0.05). Судалгаанд хамрагдагсдын 12.3%-д цацалтын фракци хадгалагдсан, шинж тэмдэггүй зүрхний дутагдал оношлогдсон. Цацалтын фракци хадгалагдсан шинж тэмдэггүй зүрхний дутагдлын эрт оношлогоонд натри хөөгч пептид (NTpro BNP)-ыг үнэлэхэд оношлогооны мэдрэг чанар 85.0%, өвөрмөц чанар 88.6%, (AUC) 0.92 (95% CI 0.86-0.98) тус тус байв. Дүгнэлт: NT-pro BNP хэмжээ (≥125 pg/ml) харьцангуй ихэссэн судалгаанд оролцогчдод зүрхний архаг дутагдлын онош батлагдах нь илүүтэй байна. Натри ялгаруулагч пептидэд суурилсан эрт илрүүлгийг зүрхний хэт авиан шинжилгээний хамт эрсдэлт бүлэгт хийх нь шинж тэмдэггүй зүүн ховдлын диастолын үйл ажиллагааны алдагдлын тархалтыг илрүүлэхэд ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл, Т.Батдэлгэр, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл