Миелодиспластик хамшинжтэй хүмүүст ДНХ-ийн засварын OGG1, XRCC1 генийн полиморфизмыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
МДХШ-Миелодиспластик хамшинж, XRCC1 ген, OGG1 ген, ДНХ-дезоксирибонуклейн хүчил, ОХУП-ПГУ-огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмХураангуй
үндэслэл: ДНХ-ийн дан гинжний гэмтэл нь суурь зүсэх засварын OGG1 болон XRCC1 генийн оролцоотой засварлагддаг. ДНХ-ийн засварын генийн полиморфизм нь төрөл бүрийн хавдар, лейкеми болон МДХШ-ийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд бид эрүүл болон МДХШ-тэй хүмүүст ДНХ-ийн суурь зүсэх засварын механизмд чухал үүрэгтэй OGG1 генийн rs1052133 болон XRCC1 генийн rs25487 полиморфизмын генотипийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг эхлүүлсэн. Зорилго: Миелодиспластик хамшинжтэй хүмүүст ДНХийн суурь зүсэх засварын генийн OGG1-rs1052133, XRCC1-rs25487 полиморфизмын илрэлийг цусны ерөнхий шинжилгээний зарим үзүүлэлт болон бласт эстэй харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Генотипийг ОХУП-ПГУ аргаар харьцангуй эрүүл 20 болон МДХШ-тэй 9 хүнд тодорхойлсон. үр дүн: Судалгааны бүлгүүдэд XRCC1 генийн 399-р кодоны полиморфизмыг тодорхойлоход гомозигот GG генотипийн давтамж МДХШ-тэй хүмүүсийн 60%-д өндөр давтамжтай илэрсэн (p=0.04). XRCC1 генийн rs25487 полиморфизмын мутант GG генотип тодорхойлогдсон хүмүүсийн 62.5% нь бласт эсийн илүүдэлтэй байв. Дүгнэлт: XRCC1 генийн rs25487 полиморфизмын мутант GG генотипийн давтамж МДХШ-тэй оролцогчдод хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан(p-0.04). МДХШ-тэй оролцогчдод генийн полиморфизмын генотипийн илрэлийг цусны ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p>0.05). ба XRCC1 генийн rs25487 полиморфизмын мутант GG генотип тодорхойлогдсон хүмүүсийн 62.5% нь бласт эсийн илүүдэлтэй байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
