Бөөрний архаг өвчний үеийн цус багадалтын эмнэлзүйн асуудалд
Түлхүүр үг:
Бөөрний архаг өвчин, Бөөрний дутагдал, Цус багадалт, Эритропоэтин, АШУҮИСХураангуй
Сүүлийн 20-д жилийн байдлаар бөөр шээсний замын өвчин эмгэг нь нийт хүн амын өвчлийн тэргүүлэх 5 шалтгаанд орсоор ирсэн ба залуу хүмүүсийн өвчлөл нас баралтын шалтгаан дотор дэд байр эзэлдэг1. Бөөрний архаг өвчин (БАӨ) бөгөөд түүний эцсийн шат болох бөөрний архаг дутагдлын (БАД) тохиолдлын тоо жил ирэх тусам өссөөр байна. БАД-ын эцсийн үе шатанд хийгдэх гемодиализ эмчилгээ нь Монгол улсад 1975 оноос, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ 2006, хэвлийн диализ 2014 оноос хийгдэж эхэлсэн. БАД-ын эцсийн шатны эмчилгээний дийлэнх хувийг гемодиализ эзэлж байна. Манай улсад жилд БАД-ын эцсийн шатны 100–140 тохиолдол бүртгэгддэг байна2. БАД даамжрал болон орлуулах эмчилгээний үр дүн, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь цус багадалт бөгөөд эмчлээгүй тохиолдолд гематокритийн хэмжээ 18-24% хүртэл буурах нь нийтлэг байдаг.3-6 БАӨтэй хүмүүст ЭПО-ы дутагдал, улаан эсийн амьдрах хугацаа богиносох, төмрийн солилцооны алдагдал зэрэг олон шалтгааны улмаас цус багадах ба цусны шинжилгээнд илрэх өөрчлөлт, тохиолдол болон илрэх шинж нь бөөрний үйл ажиллагааны дутагдлын зэрэг, БАӨ-ний үе шатаас хамаарч харилцан адилгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Чоймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
