Меньерийн өвчнийг (ICD-10) уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээгээр эмчилсэн: Эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • Б.Ундармаа Зохиогч
  • Г.Цэрэндулам Зохиогч
  • У.Оюун-Эрдэнэ Зохиогч
  • Ч.Оюунням Зохиогч
  • Д.Насанхишиг Зохиогч
  • Э.Халиун Зохиогч
  • Г.Цэгмэд Зохиогч
  • Ю.Оюунбилэг Зохиогч
  • В.Энхтуяа Зохиогч

Түлхүүр үг:

Толгой эргэх, чих шуугих, сонсгол буурах, уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээ

Хураангуй

Меньерийн өвчин нь сонсголын тэнцвэрийн алдагдлаас болж үүсдэг бөгөөд өвчтөнд толгой эргэх, дотор муухай оргих, бөөлжих, чих шуугих зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. АНУын хүн амд Меньерийн өвчний тархалт 100.000 хүн амд эмэгтэйчүүд 84, эрэгтэйчүүд 56 байсан ба бүс нутгаар авч үзэхэд хүн ам багатай газруудад түгээмэл тохиолдож, өрхийн орлого нэмэгдэх тусам тус өвчний тархалт нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Зорилго: Меньерийн өвчний үед уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээний үр дүнг судлах. Үр дүн: Эмчлүүлэгч 43 настай эрэгтэй толгой эргэнэ, бөөлжинө, чих шуугина гэсэн зовуурьтай. 2023 оноос МАУТЭ-т хандаж, нийт 3 удаагийн уламжлалт эм, засал эмчилгээ хийгдэж, толгой эргэх давтамжийн зай холдож, бусад эмнэлзүйн шинж тэмдгүүд сайжирсан байна. Дүгнэлт: Меньерийн өвчнийг эмчлэхэд өвчний дахилт хоорондын зайг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлж, эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц буурсан нь Уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээ үр дүнтэй нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Уламжлалт анагаах ухааны салбар