Хэлэн доорхи ясны бичил бүтцийг судалсан дүн
Хураангуй
Хэлэн доорх ясыг бүтээж буй гол хэсгүүд болох их бие болон их, бага эврүүд нь хоорондоо мөгөөрс болон ширхэглэг холбогч эдээр холбогддог ба насжих явцад уг хэсгийн эдийн бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг зэргээс шалтгаалан түүний хэлбэр, хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүйст ялгаатай төдийгүй хүний амьдралын тодорхой үе шатуудад ч харилцан адилгүй байдаг тухай олон тооны судалгааны ажилд дурьдсан байна.2 Манай оронд хэлэн доорхи ясны бүтцийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэлэн доорх ясны бичил бүтцийг тодорхойлох, Хэрэглэгдэхүүн, арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлын 2019.05.24-ны 2019/Д-06 тоот шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн Био-АС-ийн анатомийн тэнхим болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг тус тус түшиглэн хийж гүйцэтгэв. Үр дүн: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсэг дэх эдүүд 31-65 насны эрэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 24.8%, ясны татам (трабекул) 26.7%, ясны чөмөг 48.5% байсан бол мөн насны эмэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 23%, ясны татам (трабекул) 29.1%, ясны чөмөг 47.9% тус тус байсан бөгөөд үнэмлэхүй тоон утгуудын хооронд ялгаа байсан боловч статистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Дүгнэлт: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсгийг шиллэг мөгөөрс бүрдүүлж, түүнтэй холбогдож байгаа хэсгүүд нь ясны татам болон чөмөг агуулсан хэмт яснаас тогтож байна. Хэлэн доорх ясны эдийн бүрэлдэхүүний харьцаанд нас болон хүйсийн ялгаа илэрсэнгүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунтөгс, Л.Саямаа, С.Энэбиш, Б.Журамт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
