Хотжилтын суурьшлын орчны зарим хүчин зүйлсийн Хүн амын өвчлөлд үзүүлэх нөлөөлөл

Зохиогчид

  • О.Оюун-Эрдэнэ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • А.Бүүвэйдулам Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • О.Оюунчимэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Золзаяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Б.Болор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Цэгмэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • А.Энхжаргал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • П.Энхтуяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Б.Цогтбаатар Эрүүл мэндийн яам Зохиогч

Түлхүүр үг:

Хотжилт, Хүн амын өвчлөл, Эрүүл мэнд

Хураангуй

Сүүлийн 20 гаруй жилд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьшсан хүн амын тоог 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад 7-10 дахин нэмэгдэж, жилд 30 орчим мянган хүн шилжин суурьшиж байгаа нь Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, экологийн даацыг хэтрүүлж, ус, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэн, хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчин ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд Монгол улсын томоохон хотуудын хотжилтын явц, түүнээс үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийг тогтоон үнэлгээ өгөх шаардлагатай байна. Зорилго: Хотын суурьшлын орчны зарим хүчин зүйлсийн хүн амын халдварт болон халдварт бус өвчлөлд үзүүлэх нөлөөллийг судлан тогтоохын тулд дараах зорилтуудыг тодорхойлсон болно. Үүнд: Хүрээлэн буй орчны бохирдуулагч хүчин зүйлсийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, Нийгэм эдийн засгийн хүчин зүйлсээс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох. Материал арга, зүй хамрах хүрээ: Судалгаанд хамрагдах газар нутгийг зориудын түүвэрлэлтээр түүвэрлэн авсан ба Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн хүн амын өвчлөл, нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, гадаад орчны бохирдлын статистик тоон мэдээллийг эргэмж судалгааны аргаар цуглууллаа. Хүрээлэн буй орчны бохирдлын бүртгэсэн мэдээллийг ЦУОШГ-ын хяналтын, МХЕГ, НМХГ-ын хяналт-шинжилгээний, НЭМХ-ийн НЭМЛЛ-д хийсэн шинжилгээний дүн мэдээг ашигллаа. Дүгнэлт: Хот суурингийн хүрээлэн буй орчин, бохирдол ялангуяа агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөлөөл үзүүлж байна. Хүн амын өвчлөлд хотжилтын зарим хүчин зүйлс тухайлбал нийгэм эдийн засгийн хүчин зүйлс цалин хөлс, үнийн өсөлт, автомашины тоо нэмэгдэх зэрэг нь сөргөөр нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл