Төв аймгийн насанд хүрэгчдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа
Түлхүүр үг:
Халдварт бус өвчин, Эрсдэлт хүчин зүйлХураангуй
Энэхүү судалгаан нь Төв аймгийн насанд хүрэгчдийн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин, иргэдийн мэдлэг, хандлагыг тодорхойлох зорилгоор Төв аймгийн 26 сумдын нийт 2824 хүнийг хамруулан хи сэн нэгэн агшны судалгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалын дагуу халдварт бус өвчин (ХБӨ)-ний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсээс өдөр бүр тогтмол тамхи татах, хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жин ба таргалалттай, цусны даралт ихсэлт зэрэг нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлс хавсран илрэх тохиолдлыг асуумж болон хэмжилтийн 2 шатлалт аргаар судалж үнэлсэн болно. Судалгааны үр дүнд Төв аймгийн хүн амын дийлэнх буюу 66 хувь нь ХБӨ-өөр өвчлөх эрсдэлтэй бүлэгт, 17 хувь нь өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдсан байна. Энэ нь хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгааг мөн үүний талаарх хүмүүсийн мэдлэг хангалтгүй, амьдралын буруу дадал, хандлагатайг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
