Варикоз буюу “Хөлийн хөх судас” бүдүүрэх эмгэгийн үеийн гал зүү эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Хөлийн вений судасны хэт авиа, хануур, хавхлагын дутмагшил, ^АЗ үнэлгээХураангуй
Үндэслэл: Варикоз буюу хөлийн судас бүдүүрэх үеийн 2-р үе шатанд арьсны гадаргуугаас товойн харагдаж эхэлдэг. Хүндрэх загатнах, өвдөх, үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Дэлхий дахинд хөлийн судас бүдүүрэх эмгэг нь Хятад, Солонгос, Япон, Монгол, Казакстан улс орнуудад өргөн тохиолддог эмгэг юм. Арга, аргачлал: Хөлийн судас бүдүүрэх эмгэгийг оношлоход цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тодосгогчтой соронзон резонанс томографи, хөлийн венийх судасны хэт авианы шинжилгээнд тулгуурлана. Үр дүн: Өвчтөн Б 43 настай эрэгтэй 2 жилийн өмнөөс баруун хөлийн шилбэний судас дагаж халуу төөнөж өвдөнө гэсэн зовуурьтай, цус бүлэгнэлтийн шинжилгээнд РТ, РТ ихэссэн, хөлийн вений судасны хэт авианы шинжилгээнд РегГогап! ^е та 0.45см болж өргөссөн, хавхлагын дутагдалтай. Дүгнэлт: Гуяны дотор талаар 0,68см, шилбэний дотор болон гадар талаар 0.46-0.59см өнгөц вений гогцоотой өвчтөнд гал зүү эмчилгээ хийж шинж тэмдэг болон зовуурь сайжирсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Батнайрамдал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
