Халз тулааны өндөр зэрэгтэй тамирчдын биеийн бүтцийн зарим онцлогийн судалгаа
Түлхүүр үг:
Халз тулаан, Жудо бөх, Чөлөөт бөх, Бокс, Антропометр, БиоимпендансиометрХураангуй
Дэлхийн спортын хөгжлийн орчин үеийн чиг хандлага нь улс орон бүр олимпын медалийн төлөө өрсөлдөхүйц өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх сургалт, дасгалжуулалтын аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй улам боловсронгуй болгоход чиглэж байна. Спортын анагаах ухааны үүднээс эдгээр тамирчдын биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлогийг судалж, цаашдын бэлтгэлжилт болон дасгал сургуулилтын үндсийг тавьж, тамирчдыг шилэн сонгох, төгөлдөржүүлэхэд туслах юм. Судалгааны материалыг БСШУСЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газрын харьяа Үндэсний Шигшээ Багийн халз тулааны 161 тамирчинг антропометр болон биоимпендансиометрийн аргаар биеийн бүтцийг судлав. Антропометрийн судалгааны үр дүнд жудо бөхийн тамирчид цээж том, ташаа өргөн, баруун зүүн бугалганы тойрог илүү байхад харин чөлөөт бөхийн тамирчид бүсэлхийн тойрог өргөн, гуяны тойрог бусад 2 төрлөөс илүү байна. Боксийн тамирчид жудо болон чөлөөт бөхийн тамирчдаас бага үзүүлэлттэй тамирчид нь өндөр зэрэглэлийн байна. Биоимпендансиометрийн судалгааны үр дүнд бөхийн төрлийн жудо болон чөлөөт бөхийн тамирчид боксийн тамирчдаас илүү боловч идэвхтэй эсийн эзлэх хувь буюу ажиллах чадвартай эсийн хувь болон араг ясны булчингийн эзлэх хувь ач холбогдол бүхий ялгаагүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Энэбиш
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
