Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт

Зохиогчид

  • Э.Саруулсайхан АШУҮИС Emal: fbm16f005@gt.mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Ж.Энхцэцэг АШУҮИС Emal: fbm16f005@gt.mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС Emal: fbm16f005@gt.mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Б.Сувдаа АШУҮИС Emal: fbm16f005@gt.mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Д.Амгаланбаатар АШУҮИС Emal: fbm16f005@gt.mnums.edu.mn, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Ихэс, Эд судлал, Илүү тээлт

Хураангуй

Монгол улсын эх барихын практикт тулгадмсан асуудлын нэг нь жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлтийн хугацаатай эхчүүдийн жирэмсний явц, төрөлтийн үеийн хүндрэл болон урагт илрэх өөрчлөлтийг судлах явдал юм. Бид илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бичил бүтцийг хэвийн тээлттэй төрсөн эхийн ихэстэй харьцуулж үзэхэд ихсийн дотор бичил бүтцийн өөрчлөлтүүд илэрч байна. Тухайлбал илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бэлдмэлийг Гематоксилин эозиноор будаж харахад бичил бэлдмэл дээр ихсэд судасжилт багасан шохойжилт үүсэж фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал илэрч, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдал харагдаж байна. Хорион цэлмэнгүүдийн завсарт цус дүүрэлт, фибрин хуримтлагдсаж, хуурамч үхжил үүсч, судасны хана склероз болж цэлмэнд хатингаршил үүссэн. Илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн Трихром Массоноор будсан бичил бэлдмэл дээр цэлмэнт хорион нь жижгэрч уусаж алга болж буй зураглал, цэлмэн хоорондын зай ихэссэн, цэлмэн холбогч эдээр солигдсон байгаа нь харагдаж байна. Илүү тээлтийн үед ихсийн дотор хөгшрөлт-дистрофийн өөрчлөлт эдийн түвшинд явагдаж, ихсийн судасжилтын өөрчлөлтүүд үүсч эх-ихэс ургийн тогтолцоонд гипоксийн шинж тэмдгийг бий болгох үндэс суурь болдог болох нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Энэбиш, Д.Амгаланбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл