Нярайн төрөх үеийн бодисын солилцооны байдлыг үнэлж, түүнд нөлөөлөх эрсдэл хүчин зүйлийг тогтоох
Түлхүүр үг:
Хүйн судас цус Апгарын оноо, Хүчил суурийн тэнцвэр Бодисын солилцооны хүчилшил ЛактатХураангуй
Манай оронд хүйн цусны хүчил суурийн тэнцвэр болон лактатаар нярайн төрөх үеийн бодисын солилцооны байдлыг үнэлсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гүйцэд төрсөн нярайн төрөх үеийн бодисын солилцооны байдлыг хүйн цусны хүчил суурийн тэнцвэрээр үнэлэх. Материал, арга зүй: Энэхүү судалгаа нь аналитик судалгааны нэг агшингийн судалгаа бөгөөд 2016-2017 онд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн төрөх тасагт гүйцэд төрсөн 112 эмэгтэй, тэдгээрийн 112 нярай хамрагдсан. Судалгаанд оролцогчдын мэдээллийг тусгайлан боловсруулсан картаар цуглуулсан. Хүйн цусны бодисын солилцооны хүчилшлийг үнэлэхдээ хүчил суурийн тэнцвэр болон лактатаар үнэлсэн. Нярайг төрмөгц хүйн артерийн цуснаас гепарин агуулсан хуруу шилэнд 0.5 мл цус авч 30 минутын дотор ЭХЭМҮТ-ийн төв лабораторт хүргүүлж, бүрэн автомат анализатороор шинжилгээг хийсэн. Нярайн биеийн байдлыг Апгарын оноогоор үнэлсэн. Үр дүн: Нярайн бодисын солилцооны хүчилшлийг хүчил суурийн тэнцвэрээр тодорхойлоход судалгаанд оролцогчдын 8.9 хувь (n=10) нь, лактатын түвшингөөр үнэлэхэд 4.5 хувь (n=5) нь хүнд хүчилшилтэй байв. Дүгнэлт: Анхны төрөлт, төрөлтийн 2 дугаар үеийн үргэлжилсэн хугацаа, ураг орчмын шингэний өнгө, төрөлтийн хэлбэр, нярайн жин зэрэг нь хүйн цусны бодисын солилцооны хүчилшил үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байлаа (P<0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
