Мэс заслын эмч, сувилагчдын дундах латекс бээлийний хэрэглээ, аажим хэт мэдрэгшилтийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Нацагдорж АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • Н.Төвшинтөр АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • А.Баяр-Өлзий АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • Б.Сонинбаяр АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • Б.Бердимурат АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • Л.Балжинням АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч
  • С.Мөнхбаярлах АШУҮИС, АУС, Уушги, Харшил Судлалын тэнхим, Эффект харшил, астмын эмнэлэг, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн резидент Зохиогч

Түлхүүр үг:

Мэдрэгшил, Сувилагч, Мэс засал, Бээлий

Хураангуй

Үндэслэл: Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд резинэн бээлий, хуруу шилний таг, катетр гэх мэтчилэн латексыг агуулсан олон зүйлстэй өдөр тутамд харьцаж байдаг нь латексын мэдрэгшилт үүсэх өндөр эрсдэл бүхий бүлэгт багтдаг. Иймд бид өөрийн орны нөхцөлд эмч, эмнэлгийн ажилчдын латекс агуулсан бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотойгоор латексын хэт мэдрэгшилтийн тархалт, хэлбэрийг судлах нь анагаах ухаанд ач холбогдолтой асуудал болоод байна. Зорилго: Мэс заслын эмч, сувилагчдын латекс бээлийний хэрэглээ, аажим хэт мэдрэгшилтийг тодорхойлох. Судалгааны материал, арга зүй: Бид агшингийн судалгааны загварыг ашиглан улсын болон хувийн хэвшлийн 2, 3-р шатлалын эмнэлэгт мэс заслын чиглэлээр ажилладаг 90 эмч, 100 сувилагчийг хамруулан судалгааг хийв. Бид латекс бээлийний хэрэглээ, мэдрэгшилтийг илрүүлэхдээ үйлчлүүлэгчдийн зовиур, эмнэлзүйн гол шинжүүдийг тусгасан Америкийн Харшил, Астма, Иммунологийн холбооноос (American Clinical Association of Allergy, Asthma and Immunology guidelines for latex allergy) боловсруулсан асуумжид суурилсан асуумжийн хуудсыг ашиглав. Бид асуумжаар латексын мэдрэгшилт сэжиглэгдсэн хүмүүст аажим хэт мэдрэгшилтийг тальк нунтагтай болон нунтаггүй бээлийг ашигласан арьс бигнэх сорилоор тодорхойлов. Судалгааны үр дүн: Бидний судалгаанд 2278 насны 190 мэс заслын эмч, сувилагч (дундаж нас нь 35.8±10.31) хамрагдсан бөгөөд 90 (47.4%) нь эмч, 100 (52.6%) нь сувилагч байв. Судалгаанд хамрагдсан нийт эмч, сувилагч нарын 184 (96.84%) нь латекс бээлийг тогтмол өмсөж хэрэглэдэг, 6 (3.16%) нь тогтмол өмсөж хэрэглэдэггүй гэж хариулсан байна. Асуумжаар латексын мэдрэгшилт сэжиглэгдсэн 16 (100%) эмч, сувилагчид арьс бигнэх сорил хийсэн бөгөөд 5 (31.25%) хүнд харшлын урвал илэрсэн. Үүнд зөвхөн тальк нунтагтай резинэн бээлий ашигласан арьс бигнэх сорилоор 4 (25%) хүнд, талькгүй бээлий ашигласан сорилоор 1 (6.25%) хүнд, харин тальк нунтагтай болон нунтаггүй сорилд хоёуланд 1 (6.25%) хүнд харшлын урвал тодорхойлогдсон. Судалгаанд оролцсон нийт 190 (100%) эмч, сувилагч нарын дунд 5 (2.63%) эмч, сувилагчид аажим хэт мэдрэгшил (IV хэлбэрийн хэт мэдрэгшил) оношлогдсон. Дүгнэлт: Латекс бээлийний хэрэглээ мэс заслын эмч, сувилагч нарын дунд өндөр байна. Аажим хэт мэдрэгшилт мэс заслын эмч, сувилагч нарын дунд 2.63% байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Төвшинтөр, Б.Сонинбаяр, С.Мөнхбаярлах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-02-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл