Жирэмсэн үеийн эхийн биеийн жингийн индекс ургийн жинд нөлөөлөх нь
Түлхүүр үг:
Эхийн БЖИ, Ургийн хэвлийн тойрог, Нярайн жинХураангуй
Үндэслэл: Эхийн БЖИ нь ургийн жинд нөлөөлдөг байхад эхийн тамхи таталт ургийн жинд сөргөөр нөлөөлдөг талаар Данийн эрдэмтэд судалж баталсан байна1. Мөн цаашид ургийн жин нь насанд хүрээд ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй болохыг судалж тогтоогоод байна. Бага жинтэй төрсөн бол зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин хэвшинж 2 өвчлөх эрсдэлтэй2,3,4. байхад жингийн илүүдэлтэй төрсөн бол таргалалт, бодисын солилцооны өвчнөөр өвдөх эрсдэлтэй5,6,7 болохыг тогтоогоод байна. Зорилго: Эхийн БЖИ ургийн жинд нөлөөлдөг эсэхийг судлах. Арга аргачлал: Жирэмсний 37+1 – 41+6 долоо хоногтой хугацаанд гүйцэт төрсөн 19–40 насны 200 эхийн төрөлтийн түүхийг санамсаргүй аргаар сонгон авч эхийн БЖИ, тамхи таталт нь ургийн төрөх үеийн хэвлийн тойрог, төрсний дараах 1 цагийн дотор жигнэж хэмжсэн нярайн жинд хэрхэн нөлөөлдөгийг судалсан. Үр дүн: Эхийн биеийн жингийн индекс болон ургийн хэвлийн эргэн тойрны хэмжээсийн хооронд шууд хамаарал (р<0.000006), Эхийн биеийн жингийн индекс болон нярайн жин хооронд шууд хамаарал (р<0.00002). Эхийн тамхи таталт болон ургийн жингийн хооронд урвуу хамаарал, ургийн урьдчилсан жин ба кесарь мэс заслын заалт ямар нэгэн хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Эхийн БЖИ-ийг ургийн хэвлийн тойрогтой харьцуулахад шууд (р>0.000006), нярайн жинд харьцуулахад шууд (р<0.00002) хамааралтай байлаа. Ургийн жинд эхийн тамхи таталт нь нөлөөлдөг нь (р>0.9), ургийн урьдчилсан жин нь кесар мэс заслаар нөлөөдөг нь батлагдахгүй байна (р>0.06).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Золбоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
