Завхан аймгийн зарим сумдын гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийн ундны усны талаарх мэдлэгийн судалгаа
Түлхүүр үг:
Ундны ус, Ундны усны эх үүсвэрХураангуй
Үндэслэл: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлын нэг нь хүний өдөр тутам хэрэглэдэг унд, ахуйн ус хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын асуудал юм. АШУҮИС-ийн НЭМС-иас 2016 онд хийсэн Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амын “Ундны усны талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд хамрагдсан нийт өрхийн 86.7 хувь нь ус хадгалдаг, 30.6 хувь нь ус зөөх сав нь шаардлага хангаагүй буюу зориулалтын бус усны сав ашиглаж байсан. Мөн 10 өрх тутмын 7 нь өрхийн ундны ус болон усны савны эрүүл ахуйн байдал нь хангалтгүй байсан8. Бидний судалгааны үндсэн зорилго нь эмэгтэйчүүдийн дундах ундны усны талаарх мэдлэгийг үнэлэхэд оршино. Судалгааны арга: Судалгааг Завхан аймгийн зарим сумдын гэр хорооллын өрхийн хүн амын дунд агшингийн судалгаанд суурилж явуулсан. Судалгаанд нийтдээ Завхан аймгийн 5 сумын 1260 өрхийн 2520 хүн ам хамруулсан. Үр дүн: Оролцогчдоос хүний бие мах бодийн нийт усны хэмжээний агууламж гэсэн хариултанд эмэгтэйчүүдийн 34,7% нь зөв хариулсан бол, 58,6% нь буруу хариулсан бөгөөд 6.7% нь мэдэхгүй гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 50.7% нь усаа ундны усны зориулалтын бус саваар зөөдөг, 33.2% нь усны зориулалтын цэвэр саваар зөөдөг гэж хариулсан бол 16.1% нь энэ талаарх мэдээлэлгүй бөгөөд мэдэхгүй гэж хариулсан болно. Усны бохирдлоос сэргийлэх талаарх асуултанд таван хүн тутмын гурав нь усаа буцалгаж хэрэглэдэг гэж хариулсан бол, гурван хүн тутмын нэг нь усны саваа тагтай байлгах, гурван хүн тутмын хоёр нь усны саваа тогтмол угаадаг, 23.4% нь гараа тогтмол угаадаг гэсэн бол 9 оролцогч энэ талаар огт мэдлэггүй гэж хариулт өгсөн. Ус цэвэрхэн тунгалаг бол шууд ууж болох талаар асуултад 43% нь буцалгаж ууж болно, 15.5% нь болохгүй гэсэн хариулт өгч 41.5% нь буруу хариулт өгсөн байна. Усаа хадгалах тохиоромжтой хугацааны талаарх асуултанд нийт оролцогчдын 77.2% нь зөв мэдээлэлтэй байсан бол 22.8% нь хангалтгүй мэдээлэлтэй байсан. Дүгнэлт: Эмэгтэйчүүдийн ундны ус, ус хадгалах савны талаарх мэдлэг хангалтгүй байна гэж дүгнэгдсэн. Мөн усны бохирдох шалтгааны талаарх мэдлэг хангалгүй байсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Ням-Осор, Ч.Өнөрцэцэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
