Шээсний замын халдвар үүсгэгч E.Coli-н наалдах чадварт цангис жимсний хуурай хандны үзүүлэх нөлөөлийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Ариунзаяа АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч
  • Я.Мөнхдэлгэр АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч
  • Ж.Жамбалдорж АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч
  • Л.Пүрэвсүрэн АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч
  • Г.Чимэдлхамсүрэн АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, БАС, Молекул биологи-Удам зүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

E.coli, Эсиийн гадаргуугийн утаслаг уураг (curli), Биофильм, Цангис жимсний хуурай ханд

Хураангуй

Үндэслэл: Шээсний замын халдвар (ШЗХ) нь бүх насны хүнд хамгийн өндөр хувьтай тохиолддог халдварт өвчин юм. Цангис жимсний найрлаган дахь проантоцианин болон антоцианин нь (полифенолын бүлэг, фланойдын дэд бүлэг) ШЗХ-аас сэргийлж, халдварын тохиолдолыг бууруулдаг учраас байгалийн антибиотик хэмээн нэрлэдэг. Мөн түүнчлэн энэ жимсний бүрэлдэхүүн бодисууд нь ШЗХ үүсгэгч E.coli–н хөдөлгөөнийг саатуулдаг байна.[2-6] Иймд ШЗХ-ын гол үүсгэгч болдог E.coli нянгийн биофильм үүсгэх шинжийг тодорхойлж, цангис жимсний ханд нь ШЗХ үүсгэгч E.coli-н наалдах чадварт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох нь бидний судалгааны ажлын үндэслэл болно. Материал арга зүй: Нянгийн хуванцар гадаргууд адгези болж биофильм үүсгэх шинжийг тодорхойлохдоо 96 худагтай хавтгай ёроолтой тавганд 0.45%-ийн глюкоз бүхий DMEM агуулсан орчинд нянгийн булингаас хийж, нэмэлтээр цангис жимсний хуурай ханд хийж 18-24 цагийн турш 370С хэмд өсгөвөрлөн 0.5%-ийн кристал виолетоор будаад ELISA аппаратад уншуулж дүгнэсэн.[7] Үр дүн: Нийт 21 нянд биофильм шинж илэрч, цангис жимсний хуурай ханд нянгийн биофильм шинж бууруулж буйг үнэлэхэд сайн 62% (13), дунд 38% (8) бууруулж байна. Дүгнэлт: E.coli нянгийн биофильм шинжийг цангис жимсний хуурай ханд бууруулж (p=0.32) байна

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Жамбалдорж, Г.Чимэдлхамсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл