Үргүйдэлтэй эрэгтэйчүүдэд үрийн шингэний биохимийн үзүүлэлтүүд ба даавар тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Үр шилжүүлэн суулгах төв Еmail: Z.Bayartsogt@gmail.com, Утас: 91999096Хураангуй
Үндэслэл: Сүүлийн 5-10 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн үргүйдэл эрчимтэй нэмэгдсээр хосуудын үргүйдлийн шалтгааны 40 хувь нь эрэгтэйгээс (дангаараа болон хавсарсан) хамаарах болжээ (ASRM.,2015). Зорилго: Үрийн шингэний шинжилгээнд илэрсэн эмгэг өөрчөлөлтийг асуумж судалгаа, нэмэлт үрийн шингэний биохимийн шинжилгээ, цусны ийлдсийн зарим даавартай холбон судалж, хамаарлыг тогтооход оршино. Материал ба арга аргачлал: Судалгаанд 2014 оны 11 сараас 2019 оны 03 сар хүртэлх хугацаанд Юнимед Интернейшнл эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвд хандсан 1874 эрэгтэйчүүдийг хамруулав. Үргүйдэлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг судлах зорилгоор азооспермтэй эрэгтэйчүүдээс асуумж авч, үрийн шингэний сийвэнд цайр, цитрат, фруктоз, альфа гликозидаза, захын цусанд FSH, LH, Testosterone, Inhibin B тус тус тодорхойлж, төмсөгний эзэлхүүний хэмжээг орхидометрээр хэмжиж хяналтын бүлэгтэй харьцуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 1874 эрэгтэйгээс 1292 (68.9%) нь нормозоосперм, 205 (10.9%) нь азоосперм, 138 (7.3%) астенозоосперм, 136 (7.2%) олигозоосперм, 103 (5.4%) олигоастенозоосперм илэрсэн. Үргүйдэлд нөлөөлж буй өндөр эрсдэлт хүчин зүйлд гахай хавдар (OR=14.4, p<0.005), БЗХӨ эмчилгээнд хамрагдаагүй байх (OR=5.33, p<0.005), цавины эвэрхий (OR=4.73, p=0.149), төмсөгний гэмтэл (OR=4.07, p=0.010) орж байсан бол уро-андрологийн мэс ажилбар (OR=2.28, p=0.224), НҮЭ-ний үрэвсэлт өвчин (OR=2.23, p<0.005), БЗХӨ (OR=2.16, p<0.005), варикоцеле (OR=1.72, p=0.515) нь дунд зэргийн эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Спермограм шинжилгээгээр илэрсэн эмгэг өөрчлөлтүүдээс эмчилгээний тавилан муутай азоосперм хамгийн их хувьтай (n=205, 10.9%) тохиолдож байна. Азоосперм байгаа тохиолдолд төмсөгт эр бэлгийн эс байгаа эсэхийг таамаглах инвазив бус аргад цусны дааврын шинжилгээ, үрийн шингэний биомаркер, төмсөгний эзэлхүүний хэмжээ зэрэг орж байна. Үргүйдэлд хүргэж буй өндөр эрсдэлт хүчин зүйлд гахай хавдар, БЗХӨ-г бүрэн гүйцэд эмчлэхгүй орхих, цавины эвэрхий, төмсөгний гэмтэл орж байгаа бол уро-андрологийн мэс ажилбар, НҮЭ-ний үрэвсэлт өвчин, БЗХӨ, варикоцеле нь дунд зэргийн эрсдэлт хүчин зүйлс болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
