Урал чихэр өвсний үндсэнд агуулагдах зарим фитохимийн үзүүлэлт уусгагчаас хамаарах нь
Түлхүүр үг:
Антиоксидант идэвх, Флавоноид, Фенолт нэгдэлХураангуй
Манай орны эмийн ашигт ургамлуудын нэг Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.) нь Буурцагтны овогт багтдаг бөгөөд үндэс, үндэслэг ишинд голлох үйлчилгээтэй химийн нэгдэл болох глицирризинээс гадна флавоноид, фенолт нэгдэл зэрэг олон тооны антиоксидант нэгдэл агуулагддаг ба тэдгээр нь хүний биед физиологийн исэлдэх процессын дүнд бий болсон чөлөөт радикалуудыг тогтворжуулах, идэвхгүй болгоход голлох үүрэг гүйцэтгэдэг. Бид энэхүү судалгааны ажлаараа Урал чихэр өвсний үндсэнд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлоход ямар органик уусгагч тохиромжтой болохыг тодорхойлох зорилгоор үндсийг ус, этанол, метанол, гексан, этилацетат, толуол, хлороформ гэсэн долоон төрлийн уусгагчинд хандлан нийлбэр флавоноидыг хөнгөн цагааны нитрат ашиглан спектрофотометрийн аргаар, нийлбэр фенолт нэгдлийг Фолин-Чиокальтугийн аргаар, антиоксидант идэвхийг “DPPH” чөлөөт радикалыг зайлуулах идэвхийг тооцох аргаар тус тус тодорхойлов. Үр дүнгээс харахад байгалийн зэрлэг чихэр өвсний үндсэн дэх нийлбэр флавоноид, нийлбэр фенолт нэгдэл, антиоксидант идэвх этанол, метанол, усан ханданд хамгийн өндөр илэрсэн бол гександ хамгийн бага байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
