Туберкулины арьсны сорил болон интерферон гамма ялгаралтын шинжилгээгээр сүрьеэгийн халдварыг илрүүлж, харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Био-Анагаахын сургууль, Бичил Амь судлалын тэнхим Сүрьеэгүй Монгол хөтөлбөр, Монголын эрүүл мэндийн үүсгэл ТББ, ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг, Сүрьеэгийн диспансер Харвардын их сургуульХураангуй
Сүрьеэгийн халдвартай хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй, халдвар тараах эрсдэлгүй боловч тодорхой хугацааны дараа 5-10% нь идэвхтэй сүрьеэд шилждэг. Иймд сүрьеэгийн халдварыг сүрьеэтэй өвчтний гэр бүлийн хавьталд туберкулины арьсны сорил (ТАС) болон интерферон гамма ялгаралтын шинжилгээ (ИГЯШ)-ээр илрүүлж, аргуудыг харьцуулан судлахыг зорилоо. Судалгаанд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сүрьеэгийн диспансерт 2017 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд сүрьеэ өвчтэй оношлогдсон 204 өвчтөний өрхийн хавьтал болох 280 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдад ТАС, ИГЯШ, цээжний гэрлийн шинжилгээ хийж гүйцэтгэв. Өрхийн хавьтлуудын дундах сүрьеэгийн халдварын түвшин ТАС-оор 57.1% (160/280), ИГЯШ-ээр 48.2% (135/280) тус тус өндөр илэрсэн. Цээжний гэрлийн шинжилгээнд 71.4% (200/280) нь хамрагдсанаас 75% (150/200) нь ямар нэг өөрчлөлтэй байсан ба тэдгээрээс хэвийн бус-цэр авах шаардлагатай 11 (7.3%) тохиолдлоос цэрний сорьц цуглуулан, түрхэц болон өсгөвөрлөх шинжилгээнд хамруулахад 1 (0.7%) тохиолдол түрхэц эерэг болох нь тогтоогдсон. Туберкулины арьсны сорил, ИГЯШ хоёр аргын хоорондын нийцлийг тодорхойлоход Cohen-ий K (каппа) коеффициент нь 0.38 буюу сул нийцэлтэй, тохирсон хувь 68.9% байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дэлгэрэх, Ж.Бадамцэцэг, Г.Өлзийжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
