Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжлтний хөдөлмөр урамшууллын судалгаа

Зохиогчид

  • Г.Надмидцэрэн АШУҮИС. НЭМС Зохиогч
  • О.Даариймаа СХДЭМН. ЭМНА Зохиогч
  • Д.Отгонцэцэг АШУҮИС. БАС Зохиогч

Түлхүүр үг:

Хөдөлмөр зүтгэл, Урамшуулал, Мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төв

Хураангуй

Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр-урамшууллын тэнцвэрт байдлыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-ийн 93 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан И.Зигристийн 1996 онд боловсруулсан хөдөлмөр-урамшууллын загварын стандарт асуумжийг ашиглан судалсан. Энэхүү асуумж нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх 5, урамшууллыг үнэлэх 11 асуултаас бүрддэг ба тус бүрийн онооны нийлбэрээр үр дүнг тооцоолдог ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр зүтгэлийн дундаж оноо 12.04 байсан. Хөдөлмөр зүтгэлийн оноо мэргэжил хооронд статистик ялгаагүй, ӨЭМТийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд урамшууллын дундаж оноо ойролцоо, хөдөлмөр урамшууллын харьцааны дундаж утга 0.61 байна. Энэ үр дүн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилдаа хөдөлмөр зүтгэл их гаргаж байгаа ч урамшуулал бага байгааг илтгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн, Д.Отгонцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2019-11-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл