Өвөр монголын иргэдийн эрүүл мэндийн цагаан толгойн (health literacy) талаарх мэдлэгийг үнэлэх нь
Түлхүүр үг:
Өвөр Монгол Эрүүл мэнд Эрүүл мэндийн мэдлэг, үнэлгээХураангуй
Сүүлийн жилүүдэд олон улс оронд “Эрүүл мэндийн цагаан толгойн” (Health Literacy) мэдлэгийг үнэлсэн судалгааны ажлууд хийгдэж, улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт өөрчлөлт гарч буй үр дүнг өргөн цар хүрээтэй авч үзэх болжээ. Зорилго: Өвөр Монголын иргэдийн Эрүүл мэндийн цагаан толгойн мэдлэгийг үнэлэхэд оршино. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийв. Судалгаанд ӨМӨЗО-ны нийт 742 иргэнийг хамруулж, ДЭМБ-аас гаргасан ”Health Literacy” асуулгыг хэрэглэв. Түүврийг АНУын судлаач Price, Dake, Murnan нарын боловсруулсан таблицийн аргыг хэрэглэв. Статистикболовсруулалтыг судалгааны SPSS-23-ыг ашигл хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдасдын 9% нь 18-30 насныхан, 38.5%ийг 31-40 насныхан, 22.1%-ийг 41-50 насныхан, 8.2%-ийг 61 ба түүнээс дээш насныхан байна. Иргэд өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг 54.2 % нь сайн, 1.2% нь маш муу гэж үнэлжээ. Иргэдийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд нэг ба түүнээс олон удааөвдсөн нь 37.8%, 33.4% нь тамхи татдаг, 67.8% нь архины хэрэглээтэй байна. Иргэд өөрийн эрүүл мэндээ сайжруулах талаар шийдвэр гаргахдаа 3.4% нь маш хүндрэлтэй, 49.3% нь хүндрэлтэй байдаг. Судалгаанд хамрагдагсдын дасгал хөдөлгөөнд хамрагддаг байдлыг судлахад 58.8% нь хялбархан, харин 1.3% нь маш хүндрэлтэй гэж хариулжээ. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нутгийн иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг тааруухан ба түүнээс доогуур (37.5%) үнэлсэн, олон удаа өвдөж, эмнэлэгт ханддаг (37.8%), тэдний 33.4% нь тамхи татдаг, эрүүл мэндээ сайжруулахад мэдлэг чадвар дутмагаас шийдвэр гаргахад хүндрэлтэй (49.3%) байгаа нь хүн амын тодорхой бүлэг дунд эрүүл мэндийн талаар мэдлэг, чадвар олгох сургалтын хэрэгцээ байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
