Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн өнцгийн үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн
Хураангуй
Үндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь анатоми бүтцийн хувьд 3-4-р нугаламын харалдаа байрлах ба зажлах, залгих, амьсгалах үйлд чухал ач холбогдолтой оршдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн өнцгөн үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны өнцгөн үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугын телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Хөвч ясны өнцгийн үзүүлэлт нас болон хүйсэнд харьцангуй ялгаатай үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Хэлэн доорхи яс нь эрэгтэй хүйсэнд доор байрлалдаг ба нас ахих тусах цагийн зүүний эсрэг эргэсэн байрлалтай болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунтөгс, С.Энэбиш, Б.Журамт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
