Мэдрэлийн хумхаа өвчний ховор тохиолдол

Зохиогчид

  • С.Дүүриймаа Мэдрэлийн тасаг, Интермед эмнэлэг Зохиогч
  • О.Орхонтуул ЦТЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Д. Нарангэрэл ЦТЭ, Эрчимт эмчилгээний тасаг Зохиогч
  • Д.Лхагвасүрэн Медтравма эмнэлэг Зохиогч
  • Н.Лхамцоо УГТЭ, Нейрофизиологийн төв Зохиогч

Түлхүүр үг:

Мэдрэлийн хумхаа, Аялал, Уналт таталт, Аалзавч дорх цус харвалт

Хураангуй

Удиртгал: Хумхаа өвчин нь Plasmodium эгэл биетнээр үүсгэгддэг бөгөөд дэлхийн хүн амын бараг тал хувь нь хумхаа өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг тул нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг гэж тооцогддог. Жилд хумхаа өвчний хэдэн сая тохиолдол бүртгэгдэж, дэлхийн нийт нас баралтын 2%-ийг эзэлдэг. 2022 онд нийт тохиолдлын 94%, нас баралтын 95% нь Африк тивд бүртгэгдсэн байна. Мэдрэлийн хумхаа нь Plasmodium falciparum-ийн шалтгаант халдварын хамгийн хүнд хэлбэрийн мэдрэлийн хүндрэл юм. Мэдрэлийн хумхаа өвчний үед эмнэлзүйд комын байдал, захын цусны түрхцийн шинжилгээнд эгэл биетний бэлгийн бус хэлбэр тодорхойлогддог. Мэдрэлийн хумхаа өвчний улмаас үүссэн мэдрэлийн хүндрэл нь эргэлт буцалтгүй, үхлийн аюултай тул түүний гол шалтгааныг тогтоох нь энэхүү хүнд өвчнийг үр дүнтэй эмчлэхэд тустай байж болох юм. Монгол улсын хувьд хумхаа нь гадны оронд байх хугацаанд халдвар авахаас бусад үед үүсдэггүй. Хумхаа өвчнийг хянах, устгахад ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай байгаа ч манай улсын эмнэлгүүд энэ өвчний талаар мэдлэг бага тул оношлогдохгүй орхигдох эрсдэлтэй байна. Бидний судалснаар энэ тохиолдол нь Монгол улсад бүртгэгдсэн хоёр дах мэдрэлийн хумхаа өвчний тохиолдол байна. Дүгнэлт: Хэдийгээр Монгол Улс нь хумхаа өвчний голомт бүс нутаг биш, хумхаа өвчний шинжилгээ байнга хийгддэггүй боловч Африк тив, Зүүн өмнөд Азийн орнууд руу аялал жуулчлал, суралцах болон энхийг сахиулах ажиллагаагаар явах шилжилт хөдөлгөөн сүүлийн үед эрс нэмэгдэж байгаатай холбоотой тохиолдлын тоо улам ихсэх хандлагатай байгаа тул мэдрэлийн эмч нартаа мэдрэлийн хумхаа өвчнийг оношлоход халдвар авах магадлалтай бүс нутаг руу зорчсон өгүүлэмж, мэдрэл сульдлын шинж тэмдэг бүхий хүмүүст хумхаа өвчнийг хэрхэн сэжиглэж, эмнэлзүй, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээнүүдээр хэрхэн илрүүлэх мэдээлэл, зөвлөмжийг энэхүү тохиолдлоор хүргэв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол