Z үеийн оюутнуудын суралцах сонирхол ба оролцооны түвшинг судалсан дүн
Түлхүүр үг:
Z үе, Oюутан, Cуралцах сонирхол, Xичээлийн оролцооХураангуй
Үндэслэл: Судлаачдийн тэмдэглэснээр Z үеийн оюутнууд 1995 оноос хойш төрсөн хүмүүс ба онцлог шинж чанар нь нэг зэрэг олон ажил амжуулах чадвартай, уламжлалт суралцах арга барилыг таашаадаггүй, тэвчээр муутай, анхаарал төвлөрөл сул, багаар ажиллахаасаа илүү бие дааж ажиллахыг илүүд чухалчилдаг, уламжлалт суралцах арга барилыг таашаадаггүй, тэвчээр муутай, сэтгэцийн эмгэгт амархан өртдөг шинэ үеийн нэг хэсэг гэж тодорхойлсон байна. Зорилго: Сувилахуйн сургуульд суралцаж буй Z үеийн оюутнуудын хичээлд оролцох оролцооны түвшинг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар хийж гүйцэтгсэн. ба 2025 оны 2-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуй, эх барихуй, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, уламжлалт анагаахын сувилахуйн 420 оюутнуудыг хамруулав. Z үеийн оюутнуудын хичээлд оролцох оролцоог үнэлэхийн тулд Student Course Engagement Questionnaire (Handelsman, 2005)-хувилбарыг ашигласан. Асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Cronbach’s α=0.955 байв. Судалгааг статистик боловсруулалтын SPSS-25.0 программыг ашигласан ба P утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов. Үр дүн: Судалгаанд нийт 420 оюутан оролцсон ба тэдний 91.9% нь эмэгтэй, 8.1% нь эрэгтэй оюутан байв. Мэргэжлээр нь авч үзвэл 57.1% нь сувилахуй, 22.6% нь эх барихуй, 8.8% нь хөдөлгөөн засалч, 11.5% нь бусад мэргэжлийн оюутнууд байв. Оюутнуудын хичээлийн идэвх оролцоо, хувийн хариуцлага ба хичээл зүтгэл, суралцах хандлага ба сонирхол гэсэн бүлгүүдэд хуваан, судалгаанд оролцогчдын нас, суралцаж буй мэргэжил, дамжаа зэрэг үзүүлэлтийн хоорондын хамаарлыг Пеарсоны корреляцийн шинжилгээгээр тооцоолоход суралцагчийн идэвх оролцоо нь хувийн хариуцлага хичээл зүтгэлтэй (r=0.828), суралцах хандлага ба сонирхолтой (r=0.825), хувийн хариуцлага, хичээл зүтгэл болон суралцах хандлага, сонирхол хооронд (r=0.903) шууд эерэг хамааралтай (p<0.01) байв. Харин судалгаанд оролцогчдын нас нь суралцаж буй дамжаатай (r=0.381) сул эерэг хамааралтай байсан бол суралцаж буй мэргэжил болон дамжаа хооронд (r=-0.146) сул урвуу хамааралтай (p<0.01) байна. Суралцаж буй дамжаа, суралцах хандлага ба сонирхол хооронд (r=-0.107, p<0.05) сул урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан Z үеийн оюутнуудын суралцах сонирхол, хичээлд оролцох байдал нь тэдний хувийн хариуцлага, хичээл зүтгэл, суралцах хандлагатай өндөр хамааралтай (r=0.82–0.90, p<0.01) байна. Оюутнуудын ихэнх нь суралцах хүсэлтэй, хичээлдээ тогтмол оролцдог, уламжлалт арга барилд дургүй, дадлага сургалтад илүү сонирхолтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Отгонцэнд, Р.Оргилмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
