Элэг тайруулах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын эмгэг судлалын зарим үр дүнгээс

Зохиогчид

  • Г.Үнэнбат ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Б.Энхцацрал ХСҮТ, Эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Б.Баярт-Үйлс ХСҮТ, Эмгэг судлалын тасаг Зохиогч
  • О.Арьяабилэг ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Д.Цэрэндорж ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Б.Амгалантуул ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Б.Батсайхан ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Б.Мөнхдэлгэр ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • А.Ерболат ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Ч.Мөнхзаяа ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Н.Лхам ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Ж.Чинбүрэн ХСҮТ, Элэг, цөс, нойр булчирхайн эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, БАС,Биохимийн тэнхим Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС,Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Элэгний хорт хавдар, Архины шалтгаант, Бодисын солилцоо, Өөхжилт, Амьдрах чадвар, Эмгэг судлал, Kaplan–Meier

Хураангуй

Үндэслэл: Элэгний анхдагч хорт хавдар (ЭАХХ) нь дэлхий дахинд болон Монгол Улсад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) болон бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатит (БСЭӨГ) нь элэгний анхдагч хорт хавдрын голлох хоёр шалтгаан болж, тэдгээрийн биологийн шинж чанар, эмгэг судлалын онцлог, амьд үлдэх чадвар харилцан адилгүй байж болдог. Зорилго: Элэг тайруулах мэс засал хийлгэсэн архины шалтгаант элэгний анхдагч хорт хавдар болон бодисын солилцооны эмгэгтэй, өөхжилттэй элэгний анхдагч хорт хавдартай өвчтөнүүдийн эмнэлзүй, эмгэг судлалын болон амьдрах чадварыг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Хавдар судлалын үндэсний төвд 2010–2024 оны хооронд элэг тайруулах мэс засал хийлгэсэн 980 өвчтөний ретроспектив мэдээллийг шинжилсэн. Үүнээс 191 нь архины шалтгаантай, 789 нь бодисын солилцооны эмгэгтэй, өөхжилттэй гепатитын шалтгаант элэгний анхдагч хорт хавдартай байсан. Эмнэлзүйн үзүүлэлтүүд, лабораторийн шинжилгээ, хавдрын хэмжээ, ялгарал, лобусын болон судасны ургалт (LVI), хавдрын TNM үе шат, нийт амьдрах чадвар (OS), дахилт (recurrence)-ын түвшинг харьцуулсан. Kaplan–Meier-ийн муруйг ашиглан мэс заслын дараах нийт амьдрах чавдарыг үнэлсэн. Үр дүн: Архины шалтгаант элэгний анхдагч хорт хавдартай өвчтөнүүд харьцангуй залуу насныхан (p=0.0014) байсан бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлсан (96.8%). Харин бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдэд эмгэг судлалын үзүүлэлтүүд тод илэрсэн. Үүнд: Элэгний хавдрын хэмжээ >5 см-с их (p=0.0045), G3–4 ялгарал (p=0.0248) түгээмэл, ихэнх нь хавдрын T4 үе шатанд (p=0.0009), том хэмжээний судасны ургалт ихтэй (p<0.0001) байв. Элэг тайруулах мэс засал хийлгэсэн бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдийн нийт амьдрах чадвар 92.6 сар байсан нь архины шалтгаант бүлгийнхээс 82 сараар илүү байв (p=0.0206). Дүгнэлт: Бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдэд эмгэг судлалын шинж тэмдэг давамгай илэрч, нийт амьдрах чадвар урт байгаа нь элэгний хавдар үүсэх биологийн болон эмнэлзүйн ялгаатай механизмтай холбоотой байна. Иймд элэгний анхдагч хорт хавдрын оношилгоо, эмчилгээний тактикийг боловсронгуй болгоход эдгээр онцлогийг харгалзан үзэх чухал ач холбогдолтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл