Шатаар буух үеийн өвдөгний үений кинематикт суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судалсан нь

Зохиогчид

  • Э.Ануужин АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим , Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч
  • Д.Батлхам АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Q-өнцөг, Биомеханик, Өвдөгний хөдөлгөөн, Аарцгийн шилжилт

Хураангуй

Үндэслэл: Өвдөгний үеэр нугалах, тэнийлгэх хөдөлгөөн хийх үед тойг ясны хянах хүчний тэнцвэргүй байдлаас тойг хажуу тийш гулсалт хийгдэж тойг дунд чөмгөний үенд хэвийн бус ачааллын үр дүнд өвдөгний урд хэсгийн өвдөлтийг үүсдэг. Өвдөгний урд хэсгийн өвдөлт (ӨУХӨ)-тэй өвчтөнүүдийн эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын бус арга байдаг. Зорилго: Шатаар буух үеийн өвдөгний үений хөдөлгөөнд суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт 60 эмэгтэй оролцогч хамрагдсан. Оролцогчдыг стандарт 20 см өндөртэй шатаар буух үед урд болон хажуу талын хавтгайгаас өндөр хурдны камерууд ашиглан бичлэг хийсэн. Туршилтыг наалт хэрэглээгүй болон суналттай, суналтгүй наалттай хэрэглэсэн үед хийсэн. Хөдөлгөөний дүн шинжилгээг “Motion Analysis Image J” программ ашиглан хийж, өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц, өвдөгний үений дотогш шилжилт, өвдөгний Q өнцөг, аарцаг доош шилжих хөдөлгөөнийг тодорхойлсон. Үр дүн: Шатаар буух үед өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц нь наалт хэрэглээгүй үед 61.47±5.72 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 61.35±6.33 градус, суналтгүй наалтыг хэрэглэсэн үед 60.21±8.60 градус байсан бөгөөд р утга 0.305 статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Харин өвдөгний үений Q өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 20.97±11.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 20.34±9.10 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 10.16±7.24 градус байсан бөгөөд р утга 0.001, өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад 8.14±5.72 градус байсан бөгөөд p утга 0.001, аарцгийн доош шилжилтийн өнцгийн үр дүнг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 10.19±6.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 9.06±5.31 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 5.17±4.15 градус байсан P утга 0.001 статистикийн хувьд ач холбогдолтой байна. Дүгнэлт: Шатаар буух үед суналтгүй наалт хэрэглэх нь өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийг бууруулж байна харин суналттай наалт хэрэглэх нь аарцгийн доош шилжилтийг бууруулахад илүү үр дүнтэй байна. Суналттай болон суналтгүй наалт хэрэглэх нь наалт хэрэглээгүй үеийн нөхцөлтэй харьцуулахад өвдөгний үений Q өнцгийг ижил хэмжээгээр бууруулсан боловч өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайцад үр нөлөө үзүүлээгүй. Эдгээр үр дүнгээс үзэхэд суналтгүй наалт нь өвдөгний үений дотогш хэт хазайлтыг хянахад илүү үр дүнтэй, харин суналттай наалт нь өдөр тутмын үйл ажиллагааны үед аарцгийн тогтвортой байдлыг сайжруулахад илүү үр дүнтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл