Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Цэцэгтуяа АШУҮИС, Био-АС, Молекулбиологи удамзүйн тэнхим , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Т.Оюунтуяа АШУҮИС, Био-АС, Молекулбиологи удамзүйн тэнхим , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Г.Нарантуяа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • А.Өлзий-Утас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Д.Даваадулам Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Б.Пүрэвсүрэн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Г.Болорцэцэг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Ө.Айгул Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Н.Лхагважав Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Ж.Ермек Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • Б.Цолмон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Д.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • С.Митарай (Mitarai S) Сүрьеэийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Япон улс Зохиогч
  • Б.Буянхишиг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Молекулбиологи удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин, Сүрьеэ, Тархалт

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Оюунтуяа, Б.Оюунтөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл