Тархины харвалттай эмчлүүлэгчдийн асран хамгаалагчийн ачааллыг судалсан дүн

Зохиогчид

  • В.Мөнхбаясгалан АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Г.Хулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Тархины харвалт, Саа саажилт, Асран хамгаалагч, Монгол улс

Хураангуй

Үндэслэл: Тархины харвалт (инсульт-stroke)- судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэж, тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүдийг 24 цагаас илүү хугацаагаар дагуулах тархины цусны эргэлтийн цочмог хямралыг хэлдэг байна.2 Тархины харвалтын үед асран хамгаалагчийн ачаалал дэлхийн хэмжээнд 25-54% байна.8 Монгол улсад тархины харвалт нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.9 Асран хамгаалагч нар нийгмийн дэмжлэг дутмаг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2024 оны газрын шинэчилсэн тогтоолоор 302,500 төгрөгийн тэтгэмж сар бүр олгож байгаа хэдий ч хүртээмж бага, асран хамгаалагчид асар их ачаалалтай байгаа нь эрүүл мэнд төдийгүй, нийгмийн тулгамдсан асуудал болсоор байгаа тул энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо10,11. Зорилго: Тархины харвалтай эмчлүүлэгчийн асран хамгаалагчийн ачааллыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны загвараар УНТЭ, УГТЭ, Сэргээн Засахын Клиникийн эмнэлэгт 2024 оны 1-4 сарын хооронд харвалтын дараах тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт 138 эмчлүүлэгчийн асран хамгаалагчийг зорилтот түүврийн аргаар сонгон асуумж судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг power 3G анализын аргаар тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 138 (100%) асран хамгаалагчдын дундаж нас 50.914.3 жил байв. Хүйсийн хувьд 39 (28.3%) эрэгтэй, 99 (71.7%) нь эмэгтэйчүүд байв. Асран хамгаалагчийн ачааллыг Zarit асуумжаар үнэлэхэд дийлэнх 86 (62.3%) ачаалал их буюу, дундаж утга 43.05±10.39 байгаа нь маш их ачаалалтайг харуулж байна. Асран хамгаалагч нар 90 (65.2%) нь 6-12 сарын хугацаанд асран хамгаалагч хийж байгаа бөгөөд 50 (36.2%) өдөрт 21-24 цагийг асарч халамжлахад зарцуулж байна. Дүгнэлт: Асран хамгаалагч нарт анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн нийгмийн бодлого хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл