Роланд-моррис чадвар алдалтын үнэлгээний монгол хувилбарын хүчин төгөлдөр найдвартай байдлыг судалсан нь

Зохиогчид

  • М.Мөнхсайхан АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим , Сэргээн засах клиник эмнэлэг Зохиогч
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хөдөлгөөн засал, Нурууны өвдөлт, Чадвар алдалтын үнэлэх, Нотолгоонд суурилсан үнэлгээ

Хураангуй

Үндэслэл: Ролланд-Моррис чадвар алдалтын үнэлгээ (РМЧАҮ) нь нурууны өвдөлтийн улмаас үүсэх чадвар алдалтыг үнэлэх үнэлгээ бөгөөд өдөр тутмын амьдралын үйл ажиллагаатай холбоотой 24 асуулт бүхий хэрэглэхэд хялбар, хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн болон төлөвлөгөөг баримтжуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний төрөл юм. Нурууны өвдөлтийн улмаас үүсэх чадвар алдалтын үнэлгээний монгол хувилбар өнөө үед харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: РМЧАҮ-ний монгол хэл дээрх хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдлыг судлах Арга, аргачлал: РМЧАҮ-ний монгол хувилбарын хүчин төгөлдөр байдлыг шинжээчдийн хорооны дүгнэлт, найдвартай байдлыг Кронбах альфа (Cronbach’s alpha) үнэлэхээр R 4.4.3 ашиглаж гүйцэтгэлээ. Үр дүн: РМЧАҮ-ний монгол хувилбарын хүчин төгөлдөр байдлыг хөдөлгөөн засалч нарын дунд үнэлэхэд 97.5% (n=39) үг хэллэг бүгд ойлгомжтой, 2.5%( n=1) үг хэллэг бүгд ойлгомжгүй үр дүн тодорхойлогдлоо. РМЧАҮ-ний монгол хувилбарын найдвартай байдлыг Кронбах Альфагаар үнэлэхэд 0.903-0.939 хооронд хэлбэлзэж байна. Дүгнэлт: РМЧАҮ-ний монгол хувилбар хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний чадвар алдалтыг үнэлэхэд хүчин төгөлдөр, найдвартай хэрэгсэл гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл