Инвазив бус аргуудаар элэгний фиброзын зэргийг таамаглаж элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах нь

Зохиогчид

  • А.Хас АШУИС, Био-АС, Гитологийн тэнхим , УГТЭ, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг Зохиогч
  • Б.Сувдаа АШУИС, Био-АС, Гитологийн тэнхим Зохиогч
  • Д.Гантогтох Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн Зохиогч
  • Г.Улзмаа АШУИС, Био-АС, Гитологийн тэнхим Зохиогч
  • Б.Батболд Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Элэгний фиброз, METAVIR, ММП-1, ММП-2, ПIIIНП

Хураангуй

Үндэслэл: Манай орны хүн амын дунд элэг гэмтээгч вирусууд болон архи, эмийн бодисын хэрэглээ, таргалалттай хүмүүсийн тоо их байх зэрэг нь элэгний архаг эмгэгийн тохиолдол өндөр байхад нөлөөлж байна. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч зарим эрдэмтэд циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эмнэлзүйн туршилт судалгаанд дурьджээ. Зорилго: Архи болон вирусийн шалтгаант элэгний үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг инвазив бус аргуудаар тодорхойлж, элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар УГТЭ-ийн ХБЭСТ-т хэвтэн эмчлүүлсэн 50 хүнийг хамруулсан. Захын цусны шинжилгээнд тромбоцит, аспартат аминотрансфераз (АСТ), аланин аминотрансфераз (АЛТ)-ын түвшинг бүрэн автомат анализатораар, сийвэнгийн шууд маркерийг ELISA аргыг ашиглан тодорхойлов. Харин сийвэнгийн шууд бус маркер (APRI, FIB4)-ийг MD+CALC цахим системээр тооцсон. Элэгний эдийн хатгалтын шинжилгээгээр биопси авч, элэгний фиброзын зэргийг METAVIR-ийн ангиллаар тогтоосон. Хоёр бүлгийн тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Mann-Whitney U тест, Kruskal-Wallis тест ашиглав. METAVIR бүлэг ба сийвэнгийн маркерийн хоорондын хамаарлыг спеарманы коррелциар, сийвэнгийн шууд ба шууд бас маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг ROC муруй ашиглаж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг фиброзын зэргээр METAVIR ангиллын дагуу F0-F1 буюу фиброзгүй 15 (30%), F2-F3 буюу илэрхий фиброзтой боловч циррозгүй 26 (52%), F4 буюу циррозтой 9 (18%) хүн байна. Фиброзын шат ахих тусам АСТ (r=0.326, p=0.021), АЛТ (r=0.392, p=0.005), ММП-2 (r=0.393, p=0.005), ПIIIНП (r=0.472, p=0.001) болон APRI (r=0.503, p<0.001), FIB-4 (r=0.482, p<0.001) онооны дундаж утга нэмэгдэх хандлагатай. Харин тромбоцитын тоо (r=–0.507, p<0.001) болон ММП-1 (r=–0.383, p=0.006)-ийн дундаж утга фиброзын шат ахих тусам буурч байв. AUC-ROC муруй ашиглан элэгний фиброзыг тодорхойлох сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг үнэхэлэд илэрхий фиброз ба циррозыг оношлох чадамж APRI 80%, FIB4 75%, ММП-1 67.1%, ММП-2 72.2%, ПIIIНП 72.3% тус тус байлаа. Дүгнэлт: Элэгний фиброзыг таамаглах сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн оношилгооны чадамж 65-аас дээш хувь, Асат, Алат, ММП-2, ПIIIНП, APRI, FIB4 онооны дундаж үзүүлэлт фиброзын шат ахих тусам нэмэгдэж, харин тромбоцитын тоо, ММП-1-ийн дундаж үзүүлэлт буурч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл