Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлсэн нь

Зохиогчид

  • Б.Мөнхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч
  • Ц.Басбиш АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч
  • С.Туяа АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч
  • Я.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч

Түлхүүр үг:

Психометр, Хэрэглэгдэхүүн, Хэмжих хэрэгсэл, Хүүхэд, Эрүүл мэндийн суурь ухагдахуун

Хураангуй

Үндэслэл: Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролд эртнээс анхаарах нь чухал боловч 13-аас доош насныхны эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн судалгаа хомс, баталгаатай үнэлгээний хэрэгсэл хараахан хөгжөөгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 05-06-дугаар сард Нийслэлийн ХанУул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит ЕБС-ийн 8-11 насны 352 сурагчдаас хүн ам зүйн 12, хүүхдийн эрүүл мэндийн мэдлэг үнэлэх HLS-Child-Q15-ын 15 асуулт бүхий асуумж, нийт 27 асуумжаар судалгааг авав.Судалгааны өгөгдөлд SPSS-21.0 программ ашиглан дүн шинжилгээ хийж, p˂0.05 бол статистик ач холбогдолтой гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд нийт 352 сурагчид хамрагдсан. Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь авч үзвэл дийлэнх нь нь буюу 57.1% (n=201) нь охидууд, 42.3% (n=149) нь хөвгүүд байсан. Кронбах альфа (α=0.82) хангалттай найдвартай байдал харууллаа. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар HLSChild-Q15 асуумжийн Монгол хувилбар нь найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа болохыг тогтоож, Монголын хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийн суурь ухандахууныг үнэлэхэд тохиромжтой хэрэгсэл болохыг харууллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Басбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл