Уушигны хатгаа оношоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд вирус болон бактерийн халдварыг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Э.Ууганцэцэг АШУҮИС, АУС, Эмнэлзүйн лабораторийн тэнхим Зохиогч
  • Э.Миеэсүрэн АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • Д.Орлом АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • У.Цэвэгмид АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • Р.Оюунгэрэл АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв Зохиогч

Түлхүүр үг:

Multiplex RT-PCR, Influenza, Influenza-like illness, SARS-CoV-2, Pulmonary consolidation, Pediatric respiratory disease, Co-infection

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад хүүхдэд SARS-CоV-2 вирус, амьсгалын замын бусад вируст халдвар болон бактерийн хавсарсан халдварыг нэгэн зэрэг тодорхойлсон судалгаа хомс ба гаа нь энэхүү судалгааг хи х үндэслэл боллоо. Зорилго: Уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй хэвтэн эмчлүүлэгч хүүхдэд вирус болон бактерийн дан болон хавсарсан халдварыг мультиплекс ПГУ-ын аргаар илрүүлэх. Арга, аргачлал: Бид судалгаандаа агшингийн судалгааны загвар ашиглав. Судалгаанд Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрт уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй, хүнд, хүндэвтэр хэвтэн эмчлүүлсэн нийт 100 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Судалгаанд оролцогч хамар залгиурын арчдасыг зориулалтын бамбар ашиглан авч UTM тээвэрлэх орчин (Jiangsu, China)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ RV master assay (Seegene Inc, Korea) оношлуур, Allplex™ PneumoBacter Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) төхөөрөмжөөр бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 6.69 жил байсан ба 37% нь 1-4 насныхан байв. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эмэгтэй 49%, эрэгтэй 51% байлаа. Судалгаанд оролцогчдын биеийн байдал хүнд 49%, хүндэвтэр 51% байв. Судалгаанд оролцогчдоос метапневмовирус халдвар илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд вирусийн тархалт томуугийн томуугийн А хэвшинж 3% (n=3), томуугийн В хэвшинж 3% (n=3), иж томуугийн вирус 14% (n=14), амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), аденовирус 10% (n=10), риновирус 20% (n=20), SARS-CoV-2 вирус 5% (n=5) тус тус тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдвар Bordetella parapertussis, Legionella pneumoniae илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд Bordetella pertusis 1% (n=1), Chlamydophila pneumoniae 2% (n=2), Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) тус тус илэрлээ. Судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 6%-д нь томуу, томуу төст өвчний вирус илэрч, 43%-д нь вирус дангаар, 14%-д нь вирус хавсарсан байдлаар тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдварын 40%-д нь дангаар, 46%-д нь хавсарсан байдлаар тус тус илэрсэн. Судалгаанд оролцогчдын вирус, бактерийн хавсарсан халдвар 42%-ийг эзэлж байна. Хавсарсан халдвар нь 2 үүсгэгч тодорхойлогдсон-37% (n=37), 3 үүсгэгч тодорхойлогдсон-16% (n=16), 4 үүсгэгч тодорхойлогдсон-7% (n=7), 5 үүсгэгч тодорхойлогдсон-5% (n=5), 6 үүсгэгч тодорхойлогдсон-1% (n=1) байлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдад Метапневмовирус, Bordetella parapertussis, Legionella pneumoniae (0%) илрээгүй. Вирусийн халдваруудаас амьсгалын амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), риновирус 20% (n=20) харин бактерийн халдваруудаас Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) халдварууд нь өндөр хувьтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Хосбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл