Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
2’, 3’-trihydroxy-6, 7-methylenedioxyflavanone, A549 cell line, MigrationХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Эрдэнэзаяа, С.Идэржавхлан, М.Бүрнээ, Д.Тэмүүлэн, Г.Дарамбазар, О.Олдох, Н.Гиймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
