Улаанбаатар, Дархан хотын сууцны доторх орчны PM2.5 тоосонцор уушгины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалсан дүн (2023-2024 оны өвлийн үр дүн)

Зохиогчид

  • Э.Маралмаа АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим , Монголын Хүрээлэн буй Орчин, Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Ш.Шатар АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Л.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, Монгол-Япон Сургалтын Эмнэлэг Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • С.Мягмарчулуун АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Грегори Ч.Грэй АНУ, Техасын Их Сургууль - Анагаахын салбар сургууль Зохиогч
  • Жунфэнг Жанг АНУ, Дьюк Их Сургууль Зохиогч
  • Д.Өлзиймаа АШУҮИС Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС Зохиогч
  • Д.Даваалхам Монголын Хүрээлэн буй Орчин, Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв , АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Г.Дарамбазар АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

PM2.5, Спирометр, Агаарын бохирдол, Уушгины үйл ажиллагаа

Хураангуй

Үндэслэл: Аэродинамик голч 2.5 микрометр ба түүнээс бага голчтэй тоосонцор (PM2.5) нь амьсгалын замаар дамжин уушгины цулцангийн гүнд нэвтэрч, исэлдэлтийн стресс, системийн болон судасны үрэвслийг өдөөх нөлөө бүхий онцлогтой юм. Монгол Улс нь агаарын бохирдлын түвшин их орнуудын тоонд ордог бөгөөд нийт хүн амын тал хувиас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын агууламж 200 мкг/м³-аас давж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 8 дахин ихэсдэг байна. Улаанбаатар хотын 1,200 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар агаарын бохирдол өндөр байдаг улиралд амьдралын чанар эрс муудсан ба өмнө нь амьсгалын замын үйл ажиллагааны алдагдалтай байсан хүмүүсийн илүүтэй илэрч байсан. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг уушгины үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогчдийн сууцны доторх орчны агаарын чанарыг хэмжих PurpleAir багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, үүний дараа спирометрийн шинжилгээгээр уушгины үйл ажиллагааг үнэлсэн ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Нийт 236 оролцогчдын 114 (48.3%) Улаанбаатар, 122 (51.7%) Дархан хот, хүйсийн хувьд 111 эрэгтэй (47.0%), 125 эмэгтэй (53.0%) байсан оролцогчид байв. Сууцны доторх PM2.5-ийн дундаж агууламж 66.24 мкг/м³ байсан (СХ 44.87 мкг/м³) ба хамгийн бага нь 7.79 мкг/м³, хамгийн их нь 264.55 мкг/м³ байв. Орон сууцны төрлөөр ангилан үзэхэд гэрт PM2.5-ийн дундаж агууламж 82.34 мкг/м³ байсан нь байшинд (67.34 мкг/м³) болон орон сууцанд (32.24 мкг/м³) тодорхойлогдсон агууламжаас харьцангуй их байсан. Хамаарлын шинжилгээгээр Генслерийн индекс (FEV1/FVC харьцаа), амьсгал гаргалтын дээд хурд (PEF) ба эзэлхүүний дундаж хурд (FEF25–75)-ыг илтгэх үзүүлэлтүүд PM2.5-ийн агууламжтай урвуу хамаарал бүхий тогтоогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий байв. Оролцогчдын 9.4%-д уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), 15.3%-д эхний 1 секунд дэх хүчлэн гаргах агаарын эзлэхүүн (FEV1), харин 3.8% нь FEV1/FVC харьцаа буурсан байв. Дүгнэлт: Сууцны доторх орчны PM2.5 агууламж нь гэр сууцанд өндөр илэрсэн бөгөөд уушгины үзүүлэлтүүдээс амьсгал гаргалтын бууралтыг илтгэх үзүүлэлтүүд нь сөрөг хамаарал бүхий статистикийн хувьд ач холбогдолтой байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, Х.Сэр-Од, Ш.Шатар, С.Мягмарчулуун, Д.Өлзиймаа, Б.Дамдиндорж, Д.Даваалхам, Г.Дарамбазар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл