Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа

Зохиогчид

  • Ч.Монголмаа АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим , Амгалан-Оргил-Өрх ӨЭМТ Зохиогч
  • Д.Алтанчимэг АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Г.Надмидцэрэн АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, Утас: 99176623

Хураангуй

Үндэслэл: Дэлхийд 240 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 34 сая нь сонсгол, ярианы бэрхшээлтэй бөгөөд Монгол улсад 1538 нь амьдарч байна.1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ, амьдрах орчны саад бэрхшээлээс үүдэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй тэдний гэр бүлийн ядуурлын түвшин хөгжлийн бэрхшээлгүй гишүүнтэй гэр бүлийнхээс хоёр дахин өндөр байна.4 Монгол Улсад ХБХ-ийн талаар хийгдсэн судалгаануудад хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг хөндсөн ч гэр бүлийн амьдралын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан гэр бүлийн амьдралын чанарыг судалдаг 5 үндсэн чиглэл бүхий стандарт асуумжийг ашиглан 0-18 насны сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 120 эцэг, эх, асран хамгаалагчийг хамруулсан. Үр дүн: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын дундаж оноо 3.79±0.61 байна. Амьдралын чанарын үнэлгээний дэд үзүүлэлтээс эцэг эхийн үүрэг (3.94), гэр бүлийн харилцаа (3.92) хамгийн өндөр үнэлэгдсэн бол сэтгэл зүйн сайн сайхан байдал бага (3.57) үнэлэгдсэн. Хүүхдийн бэрхшээл хавсарсан байх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, стрессийн түвшин, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээ зэрэг нь гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлж байна. Дүгнэлт: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар сайн байна. Гэр бүлийн амьдралын чанарт хүүхдийн бэрхшээлийн төрөл, асран хамгаалагчийн нас, эрүүл мэнд, стрессийн байдал, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээтэй байдал нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл