Оюутнуудын тамхи таталтын түвшин, эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийн судалгаа

Зохиогчид

  • Б.Намуунцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн Зохиогч
  • А.Баярцэцэг АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн Зохиогч
  • Ц.Даваасүрэн АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн Зохиогч
  • Б.Азжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн Зохиогч

Түлхүүр үг:

Тамхины ойлголт, Тамхины хамаарал, Эрүүл мэндийн эрсдэлт зан үйл

Хураангуй

Үндэслэл: Shekari F (2020) нарын АНУ-д хийсэн судалгаанд эрсдэлт зан үйлийн улмаас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магдлалтай байна хэмээн үзжээ. Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ Монгол улсад нэмэгдэх хандлагатай байгааг бидний эргэн тойронд хэн нэгэн хэрэглэж байгаагаар дүгнэж болох юм. Эрсдэлт зан үйл гэдэг нь өөрт болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй, өвчлөл, нас баралт үүсгэдэг зан үйл юм. Иймээс оюутнуудын дунд тамхины хамааралт түвшин болон эрсдэлт зан үйлийн судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд тамхи таталт, эрсдэлт зан үйлийн судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар, тоон судалгааны аргаар хийж гүйцэтгэв. IIV дамжааны оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хамрууллаа. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдагсдын 87.8% нь эмэгтэй, 12.2% нь эрэгтэй оюутнууд байна. Судалгаанд хамрагдагсдын 50.2% нь тамхи татдаг байна. Дүгнэлт: Шинжлэх ухааны ойлголт сул, тамхины хамаарал нь дундаас дээш хамааралтай байсан ба эрсдэлт зан үйлд тамхины хэрэглээ, архины хэрэглээ,марихуаны хэрэглээ, дээрэлхэлт, хүчирхийлэл, бэлгийн харилцаа, гунигтай мэдрэмж буюу амиа хорлох бодол, зурагт дэлгэцийн хамаарал, кола ундааны хэрэглээ зэрэг нь хамаарч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Баярцэцэг, Ц.Даваасүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл