Холбоо хамаарлын дүрэм: Ахмад настнуудын дундах хавсарсан архаг өвчлөл
Түлхүүр үг:
Ахмад настан, Хавсарсан архаг өвчлөл, Эрсдэлт хүчин зүйлсХураангуй
Үндэслэл: Дэлхийн хүн амын насжилт нь дэлхий нийтийн эрүүл мэндийн чиг хандлагыг тодорхойлдог. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2021 оны тайланд тусгаснаар Монгол улсын хүн амын дундаж наслалт 71.3 жил (эрэгтэй 67.3, эмэгтэй 76.7) ба наслалтын зөрүү 9.4 жил бөгөөд 60 болон түүнээс дээш настай ахмад настан нийт хүн амын 8.1%-ийг эзэлж байна. Мөн энэхүү тайланд нийт амбулаторийн үзлэгийн 6.5% нь 6064 насныхан, 9% нь 65 ба түүнээс дээш насныхан хамрагдаж байгааг тодорхойлсон байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай сайн авч чадахгүй байгааг харуулсан. Иймээс ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах нь чухал болоод байна. Ахмад настнуудын дунд зонхилон тохиолдож буй хавсарсан өвчлөл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хот болон хөдөөд ахмад настнуудын дунд зонхилон тохиолдож буй хавсарсан өвчлөлийн тархалт болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн жар болон түүнээс дээш насны 720 ахмадаас амьдралын хэв маягийн 156, өвчлөлийн түүхийн 18 асуумж судалгаа авч, мэдээллийн санг үүсгэв. Энэхүү мэдээллийн санд зонхилон тохиолдох архаг өвчлөлийн хамаарлыг тогтоохдоо Априори алгоритмаар SPSS-24.0 Python программд бодов. Хөндлөн огтлолын судалгааг хийхдээ Персоны корреляцийн коэффициентоор тоон үзүүлэлт хоорондын хамаарал, хүчин зүйлүүдийн нөлөөлөх нөлөөллийг нэг болон олон хүчин зүйлийн шугаман (β-коэффициент) болон бинар логистик регрессийн (odds ratio, CI 95%) аргаар тодорхойлж, ач холбогдлын түвшнийг р утга 0.05-аас бага байхад статистик ач холбогдолтой гэж тооцсон. Үр дүн: Хавсарсан өвчлөлийн тархалт нь хот (48.1%), хөдөө орон нутагт (51.9%) өндөр байгаа бөгөөд насжилт (хот OR: 2.45, 95% CI: 0.9-6.2; хөдөө OR: 6.35, 95% CI:1.47-27.4, p<0.01) нь хавсарсан өвчлөлөөр өвдөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Бид хавсарсан өвчлөлийг 2 болон түүнээс дээш архаг өвчлөлийн хослол гэж үзсэн бөгөөд 3, 4, 5 төрлийн архаг өвчлөл хавсарсан байх магадлал өндөр буюу нийт архаг өвчлөлтэй ахмадын 28,7% (165) байна. Хоёр архаг өвчлөлөөр хавсран өвчлөх нь 11 төрлийн хамаарал хотод, 18 төрлийн хамаарал хөдөө орон нутагт үүсэж (support (A→В)>3%, confidence (A→В)>30%, lift (A→В)>1) байна. Дүгнэлт: Хавсарсан өвчлөл нь хот болон хөдөөд орон нутагт ялгаатай бөгөөд хавсарсан өвчлөлийг үүсгэж буй архаг өвчлөлийн хавсралыг хоёр архаг өвчлөлийн хавсралаар судлахад 11 төрлийн хамаарал хотод, 18 төрлийн хамаарал хөдөө орон нутагт байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Пүрэвдолгор, Л.Ажнай, Ц.Жавзмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
