Төрийн өмчийн их сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээг судалсан дүн
Түлхүүр үг:
Электрон тамхи, Никотины хамаарлын түвшин, ОюутанХураангуй
Үндэслэл: 2023 оны байдлаар дэлхий даяар электрон тамхи хэрэглэгчдийн тоо 114 саяд хүрсэн байна. Электрон тамхи нь 3180С хүртэл халж, шингэнийг ууршуулах замаар уур ялгаруулдаг бөгөөд 2150С-ээс дээш хэмд халах үед хүний биед хавдар үүсгэгч формальдегид, ацетальдегид, акролеин болон задардаг. Сүүлийн жилүүдэд 18-24 насны өсвөр үе, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ хамгийн өндөр буюу 11.0% байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байна. Зорилго: Төрийн өмчийн их сургуулийн оюутнуудын дундах электрон тамхины хэрэглээ, никотины хамаарлын түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхэд агшингийн судалгааны загварыг ашигласан. Ингэхдээ төрийн өмчийн МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС, ДХИС, ҮБХИС их сургуульд суралцаж буй оюутнуудаас электрон тамхи хэрэглэдэг 223 оюутныг судалгаанд хамруулсан бөгөөд 50 асуулт бүхий асуумж ашигласан. Электрон тамхины никотины хамаарлын түвшинг үнэлэх асуумж Megan E P, Timothy B B нарын 2020 онд боловсруулсан асуумжийг ашигласан. Тус асуумж нь никотины хамаарлыг тодорхойлох 6 асуултаас бүрдэнэ. Үр дүн: Судалгаанд оролцогчид дунджаар 18.4±1.64 настайдаа электрон тамхи татаж эхэлсэн бөгөөд өдөрт татдаг электрон тамхины давтамж дунджаар 18.11±22.78 удаа байсан, соролтын тоо дунджаар 71.52±53.96 удаа байна. Оюутнуудын 39.01% нь никотины маш бага, 37.7% нь бага түвшний хэрэглээтэй байсан ба 21.97% нь дунд, 1.35% нь өндөр хамааралтай байсан. Өглөө сэрэнгүүтээ богино хугацаанд электрон тамхи татдаг оюутнуудын электрон тамхины никотины хамаарлын түвшин өндөр болон дунд түвшинд байна. Дүгнэлт: 1. Төрийн өмчийн их сургуулийн оюутнууд 18.4±1.64 настайдаа электрон тамхи татаж эхэлсэн бөгөөд өдөрт татдаг электрон тамхины давтамж дунджаар 18.11±22.78 удаа, соролтын тоо дунджаар 71.52±53.96 байгаа нь тус тус тодорхойлогдлоо. 2. Оюутнуудын 39.01% нь никотины маш бага, 37.7% нь бага түвшний хэрэглээтэй байна. Судалгаанд оролцогчдын 21.97% нь никотины дунд, 1.35% нь өндөр хамааралтай байсан бөгөөд нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мөнх-Учрал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
