Тархины эдийн цус харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
SMASH-U ангилал, Артерийн гипертензи, Эрсдэлт хүчин зүйлХураангуй
Үндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт өндөр, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тархины судасны эмгэг тул шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭЦХ-ын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн харьяа тасгуудад 2022-2024 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн ТЭЦХ-тай тохиолдлуудад дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 718 тохиолдлыг SMASH-U ангилалаар 6 дэд бүлэгт ангилан үзэхэд 75.3%-ийг артерийн даралт ихсэлт, 12%-ийг амилоид ангиопати, 7%-ийг шалтгаан тодорхойгүй, 2.92%-ийг бүтцийн эмгэг, 2.37%-ийг тогтолцооны эмгэг, 0.48%-ийг эмийн шалтгаантай байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57.5 жил ба 50-59 насны бүлгийн эрэгтэйчүүдэд зонхилон хамрагдсан. Тархины эдийн цус харвалтанд хүргэж буй эрсдэлт зүйлсэд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг, тосгуурын жирвэгнээ, антикоагулянт, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ бусад судасны эмгэг оров. Дүгнэлт: 1. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн даралт ихсэх өвчин, амилоид ангиопати, тогтолцооны эмгэгүүд эзэлж байна. 2. Артерийн даралт ихсэлт, зүрхний эмгэг, уух хэлбэрийн антикоагулянтын хэрэглээ, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз/элэгний эсийн задрал, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ болон бусад судасны эмгэг байх нь гол эрсдэлт хүчин зүйлс байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
