Сувилагч нарын сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлс (ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн жишээ дээр)
Түлхүүр үг:
Сэтгэлзүй, Амьдралын чанар, Нөлөөлөх хүчин зүйлсХураангуй
Үндэслэл: Сувилагч нь өндөр ачаалалтай орчинд ажилладаг бөгөөд 40% нь дунд ба түүнээс дээш түвшний стресстэй, сэтгэл түгшүүр, сэтгэл гутралын түвшин ерөнхий хүн амаас өндөр байгааг судлаачид тогтоосон байна. ДЭМБ-ын 2020 оны мэдээллээр сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүрийн тохиолдол энгийн хүн амаас 2-3 дахин их байна. Зорилго: Сувилагч нарын сэтгэл зүйн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Нэг агшны судалгааны загварыг ашиглан, ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн 262 сувилагч нараас асуумж судалгаа авсан. Хүн амзүйн болон нийгмийн хүчин зүйлийн ерөнхий асуумж 18, WHOQOL-BREF амьдралын чанарын 26 асуумж, Сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хэмжүүр бүхий 21 зүйл (DASS-21), нийт 65 асуумжаар судалгаа авсан. Судалгааг SPSS-29.0 программыг ашиглан өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын амьдралын чанарын бие махбодын үзүүлэлт 50.5±7.8 оноо, сэтгэлзүйн үзүүлэлт 54.1±8.7 оноо, нийгмийн хүчин зүйл 58.2±10.5 оноо, орчны үзүүлэлт 52.3±10.4 оноотой байна. Сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хувьд, тус бүр 9.0±8.8 оноо, 9.3±8.6 оноо, 11.9±9.2 оноо байлаа. Сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүр, стресс болон амьдралын чанар хоорондын хамаарал ач холбогдол бүхий урвуу хамааралтай байна (p<0.01). Сувилагч нарын нас, ажилласан жил, хүүхдийн тоо, нэг сувилагчид хамаарах тасгийн орны тоо, шөнө унтах цаг зэрэг сэтгэл гутрал, түгшүүр, стрессийг нэмэгдүүлж байна (p<0.05). Дүгнэлт: 1. Сувилагч нарын сэтгэл гутрал, түгшүүр, стресс зэрэг сэтгэлзүйн үзүүлэлт нь амьдралын чанарыг бууруулж байна. 2. сувилагч нарын нас, ажилласан жил, хүүхдийн тоо, өдрийн ээлжийн хүний тоо, өдөрт амрах хугацаа зэрэг нь сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлс болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
