Зүрхний хий хатгалга өвчинд (TMK00.2) уламжлалт анагаах ухааны зарим эм хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа

Зохиогчид

  • Болор (Bolor) АШУҮИС, МАУОУС, Монгол Анагаах Ухаан Судлалын тэнхим , ӨМӨЗО, Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Зохиогч
  • Насандалай (Nasandalai) ӨМӨЗО, Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо Зохиогч
  • Т.Алимаа АШУҮИС, МАУОУС, Монгол Анагаах Ухаан Судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Титэм судасны архаг хам шинж, Уламжлалт анагаах ухаан, Амьдралын чанар, Эмнэлзүйн туршилт судалгаа

Хураангуй

Үндэслэл: Монгол уламжлалт анагаах ухаанд зүрхний хий хатгалга өвчнийг махбодыг тэгшитгэж, хий цусны гүйдлийг нэвтрүүлэн, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулж, хатгалгааг даран, зүрхний тамирыг төлжүүлж, өвдөлт намдаах, өвчний бодит байдалтай нь уялдуулан эмчилдэг. Тиймээс зүрхний хий хатгалга өвчний үед Зүрхний агар-8, Зандан-3 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлахаар энэ судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Зүрхний хий хатгалга өвчний үед хэрэглэх зарим уламжлалт эмийн эмчилгээний үйлдлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг хяналтын бүлэггүй, нээлттэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамруулах шалгуур хангасан хүмүүсээс 48 үйлчлүүлэгчийг сонгон авч Зүрхний агар-8 эмийг 3 граммаар өглөө, Зандан-3 эмийг орой 3 граммаар тус бүр өдөрт 1 удаа, нийт 3 долоо хоногийн турш уулган эмнэлзүйн туршилт судалгааг хийв. Судалгааны үр дүнг SAQ асуумж, зүрхний өвдөлтийн зэргийн ангилал, 6 минутын алхалтын сорил, зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзүүлэлтээр судалгааны өмнө болон дараа үнэлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо (№24-25/03-01) болон ӨМӨЗО-ны ОУМЭХ (№2024-077)-с тус тус авч судалгаанд хамрагдсан хүмүүсийн сайн дураар хамрагдсан таниулсан зөвшөөрлийн хуудсаар баталгаажуулав. Эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг T-test, repeated ANOWA тестийг ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд зүрхний хий хатгалга (TMK00.2) гэж оношлогдсон нийт 48 хүн хамрагдав. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 53.94±1.69 жил ба үүнээс хамгийн залуу нь 44, хамгийн ахмад нь 60 настай байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсийн байдлаар авч үзвэл 15 (31,25 %) нь эрэгтэйчүүд, 33 (68,75%) нь эмэгтэйчүүд байв. SAQ үнэлгээгээр эмчилгээний өмнөх үр дүнг эмчилгээний дараах үр дүнтэй харьцуулан үзэхэд хөдөлгөөн (p<0.000), цээжний тогтвортой байдал (p<0.012), цээжний өвдөлт (p<0.000), эмчилгээний сэтгэл ханамж (p<0.001), амьдралын чанарын үнэлгээ (p<0.000) зэрэг сайжирсан үзүүлэлттэй байна. Титэм судасны архаг хам шинж буюу зүрхний өвдөлтийн Канадын ангиллаар үнэлгээ хийхэд судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 44 буюу 91.6%-д эмчилгээний өмнө II түвшинд байсан бол эмчилгээний дараа 37 буюу 77.08% нь I түвшинд орсон үнэлгээтэй байсан нь эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах үзүүлэлтүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.034) байв. Зүрхний үйл ажиллагааг 6 минутын алхалтын сорилоор тооцоход эмчилгээний өмнө 393.9±36.73 метр буюу үйл ажиллагааны зэрэг II зэрэг байсан бол эмчилгээний дараа 456.83±48.6 метр буюу I зэрэг болж сайжирсан (p<0.000) байна. Дүгнэлт: 1. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст уламжлалт Зүрхний агар-8, зандан-3 эмийг хавсруулан уулгаж эмнэл зүйн сорилуудаар үнэлэхэд статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүн үзүүлж байна. 2. Зүрхний хий хатгалга оноштой хүмүүст хөдөлгөөн, ердийн үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий сайжирч, амьдралын чанар дээшилж, зүрхний титэм судасны дутагдлын үед үйл ажиллагааны зэрэг нэмэгдсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл