Булган аймгийн өсвөр насны хүүхдийн бие бялдрын зарим үзүүлэлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хүүхдийн жин Өндөр Утасны хэрэглээ АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим АШУҮИС, Төв эмнэлэг АШУҮИС, Утас: 99349016Хураангуй
Үндэслэл: Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэдэг байна. Манай орны эрүүл мэндийн салбарт өсвөр үеийн хүүхдийн бие бялдрын хөгжил, амьдралын хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчлөлийн урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн олон нийтийг хамарсан эрүүл мэндийн бодлогыг эрчимжүүлэх нэн шаардлагатай төдийгүй хөдөө орон нутагт өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийн талаар хийгдсэн судалгааны ажил харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Булган аймгийн өсвөр насны хүүхдийн бие бялдрын зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааны ажлыг аналитик судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эхээс мэдээлэл цуглуулж, статистик боловсруулалтыг Стата-17.0 программ ашиглан гүйцэтгэсэн. Чанарын мэдээлэлд хувь тооцож, хамаарлын хүснэгтэнд дүн шинжилгээ хийхдээ Хи квадрат, Фишерийн тест, статистик үнэн магадлалтай тохиолдолд Мультиноминал логистик регрессийн шинжилгээ хийж бие бялдарт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг тооцов. Үр дүн: Судалгаанд 12 насны 781 хүүхэд хамрагдсанаас 52.88% нь эрэгтэй, 92.45% нь гэр болон хувийн байшинд амьдардаг байв. Эдгээр хүүхдүүдийн 12.04% нь өндрийн, 49.68% нь жингийн илүүдэлтэй, биеийн жингийн индекс нь 70.94% нь илүүдэл жин болон таргалалттай байв. Судалгаанд оролцогчдын булчингийн хүч 1.66%, уян хатан чанар 2.05%, тэсвэр тэвчээр 1.66%, хурд авхаалж самбаа 1.92% нь сул байна. Эрэгтэй хүүхдүүдэд өндрийн хоцрогдол их, булчингийн хүч илүү байгаа бол эмэгтэй хүүхдүүдэд биеийн жингийн илүүдэл их байна. Аймгийн төвийн хүүхдүүд биеийн өндөр болон жингийн илүүдэл ихтэй, сумын төвийн хүүхдүүд булчингийн хүч, уян хатан чанар, тэсвэр тэвчээрээр статистик ач холбогдол бүхий өндөр байна. Дүгнэлт: Өсвөр насны хүүхдийн бие бялдарын хөгжилд гар утасны хэрэглээ их, эцэг эхийн оролцоо хангалтгүй, хөдөлгөөн багатай, спортоор хичээллэхгүй, морь унахгүй, өдөрт тогтмол 3 удаа хооллохгүй байх нь сөрөг нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Сүмбэрзул, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
