Туршилтын амьтанд үүсгэсэн үтрээний кандидозын эмгэг загварт Жирүг-6 лаа эмийн нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Ялна (Yilina) АШУҮИС, ЭЗС, Эмийн хими, ургамал судлалын тэнхим , БНХАУ, ӨМӨЗО, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль Зохиогч
  • У.Номин-Эрдэнэ АШУҮИС, МАУОУС, Зүү төөнө заслын тэнхим Зохиогч
  • Д.Энхжаргал АШУҮИС, ЭЗС, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Үтрээний үрэвсэл, Жирүг-6 лаа, Candida albicans

Хураангуй

Үндэслэл: Үтрээний кандидоз нь өргөн хүрээний эмгэг төрөгчдөөр үүсгэгддэг, тархалт ихтэй эмэгтэйчүүдийн халдварт өвчин бөгөөд эмийн эмчилгээний ердийн аргаар эмчлэгдэх боловч эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд хор нөлөөтэй юм. Уламжлалт анагаах ухаанд эрт үеэс хэрэглэж ирсэн Жируг 6 уламжлалт жороос гарган авсан лаа эмийн үтрээний үрэвслийн эсрэг үйлдлийг тогтоосон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Жирүг-6 лаа эмийн Сandida albicans-аар үүсгэгдсэн үтрээний үрэвслийн эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтын амьтанд үтрээний үрэвслийн эмгэг загварыг үүсгэхдээ, өсгөврийг Мак Фарландын стандарт аргаар бэлтгэж, үтрээнд 10 мкл өсгөврийг 4 өдөр дараалан тарьсан. Үтрээний кандидозын загвар үүсгэсэн 56 толгой хулганыг 7 бүлэгт хуваан, эмчилгээний 1, 3, 5, 7, 10 дахь өдөр хулганы үтрээг 100 мкл фосфатын буферээр угааж, угаасан шингэнээс 20 мкл-ийг авч, 480 мкл фосфатын буфер нэмж, сайтар холин 20 мкл-ийн багтаамжтай микропипеткээр Сабуро агар (SDA) орчинд гурван дуслыг тарьж, 37ºС-т 48 цагийн турш өсгөвөрлөв. Ургасан колониудыг тоолон, туршилтын төгсгөлд цусны сийвэнг ялган, сорьцод IFN-γ ба IL-10-ийг ELISA аргаар тодорхойлов. Туршилтын амьтны, үтрээний эдэд гистопатологийн шинжилгээ хийв. Үр дүн: Туршилтын амьтны үтрээ болон үтрээний амсрын гипереми, хаван, цус алдалт, инфильтраци буюу шингэн зөөлөн эд рүү алдагдалтанд Жирүг-6 лаа 0.4 гр/кг тунд шинж тэмдэг хамгийн хөнгөнөөр илэрсэн (р<0.01). Үтрээний амсрын үрэвсэлд Жирүг-6 лаа 0.4 гр/кг-д 1.99±0.78 буюу эерэг хяналтын бүлэгтэй үрэвслийн эсрэг ойролцоо хүчтэй үйлчилгээг үзүүлсэн байлаа (р<0.01). Цусны сийвэн дэх IFN-γ болон IL-10-ийн концентраци Жирүг-6 лаа 0.4 мг/кг тун 8.18±0.61, IL-10-ийн агууламж 7.91±1.30 буюу Эерэг хяналтын бүлэгтэй ойролцоо буурсан үзүүлэлттэй (р<0.01) тодорхойлогдсон. Дүгнэлт: 1. Жирүг-6 лаа эм нь C.albicansаар үүсгэгдсэн үтрээний эмгэг загварын үед үтрээний үрэвслийн үеийн шинж тэмдгийг бууруулж, мөөгөнцрийн тархалтыг дарангуйлж байна. 2. Жирүг-6 лаа 0.4 гр/кг тунгаар C.albicans-аар үүсгэгдсэн үтрээний эмгэг загварын үед IFN-γ-ийн концентрацийг нэмэгдүүлж, IL-10-ийн концентрацийг бууруулж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн, үрэвслийн үед дархлааг сайжруулж, хаванг бууруулсанаар шинж тэмдгийн эсрэг эерэг үйлдэл үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл