Хепаклин-4 жороос шахмал эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа

Зохиогчид

  • Б.Отгонцэцэг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Эм Зүйн Удирдлага, Зохион Байгуулалтын Тэнхим Зохиогч
  • М.Хүслэн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Эм Зүйн Удирдлага, Зохион Байгуулалтын Тэнхим Зохиогч
  • Г.Бямбасүрэн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Эм Зүйн Удирдлага, Зохион Байгуулалтын Тэнхим Зохиогч
  • Б.Цэрэндолгор Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Эм Зүйн Удирдлага, Зохион Байгуулалтын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хепаклин-4, Мөхлөг, Нийлмэл ханд

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад 2024 оны байдлаар хоол боловсруулах замын өвчлөл нь нийт нас баралтын тоогоороо 4-р байранд орсон байна. Үүнээс элэгний эсийн карцинома буюу элэгний эсийн хорт хавдраар 20501 хүн нас барж нийт нас баралтыг тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг Байгал гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi) нь цусыг хатаан хямарсан халуун, цулын халууныг арилгах, Гашуун банздоо (Saussurea amara L.) нь нянг нядлах, халдвар болон үрэвслийн эсрэг, Өвсөн гүргэм (Carthamus tinctorius L.) нь ариутгах, өвдөлт намдаах, халуун бууруулах, хордлогын эсрэг, Цэх галуун таваг (Chiazospermum erectum L.) нь хижгийн халуун, хорын халууныг арилгах тус тус чадалтай. Хепаклин-4 жор нь антиоксидант, мембран бэхжүүлэх, элэг хамгаалах, элэгний эсийн сөнөрөл үхжилээс хамгаалах, элэгний эсийг хоргүйжүүлэх, хэт исэлдэлтийн хортой бүтээгдэхүүний хуримтлалыг бууруулах үйлдэлтэйг судлаачид тогтоожээ. Иймд Хепаклин-4 жорын найрлага дахь Байгал гүүнхөх, Гашуун банздоо, Өвсөн гүргэм, Цэх галуун таваг ургамлын түүхий эдээс хатуу эмийн хэлбэр гарган авах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хепаклин-4 нийлмэл найрлага бүхий жороос шахмал эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Судалгаанд Байгал гүүнхөх, Гашуун банздоо, Өвсөн гүргэм, Цэх галуун таваг ургамлын түүхий эдийг 1:1:1:1 харьцаагаар хэмжин авч 1:10 харьцаагаар 40% спиртэд ремацерацийн аргаар хандлан, спиртийг вакум ууршуулагчаар нэрж өтгөн ханд гарган авч, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Гарган авсан өтгөн ханднаас чийгтэй мөхлөгжүүлэх аргаар 2 төрлийн туслах бодис ашиглан мөхлөг гарган авч чанарын үзүүлэлтүүдийг судалсан. Тохиромжтой мөхлөгөөс шахмал болон капсултай эмийн хэлбэр гарган авч Монгол улсын үндэсний фармакопейн аргачлалын дагуу стандартчилсан. Үр дүн: Хепаклин-4 жорын шахмал эм нь дугариг, зөв хэлбэртэй, гөлгөр, ирмэг нь бүтэн, бага зэрэг өвөрмөц үнэртэй, эвгүй амт байхгүй, бүдэг шар өнгөтэй. 0.5 г шахмал эмийн үрэлтийн хүчний үйлчлэлийг даах чадвар 99.6±0.08%, даралтын хүчний үйлчлэлийг даах чадвар 1.07±0.12 МПа, жингийн хэлбэлзэл -2.6,+3.9 буюу 5%-иас ихгүй, шахмал эмийн задралт 4.23±0.05 минут, уусалт 95.4±0.47% буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Шахмалын флаваноидын чанарын НҮХ-ийн аргаар илрүүлэхэд стандарт кверцетин Rf=0.94, рутин Rf=0.48-тэй ижил түвшинд бор шаргал өнгийн толбо илэрсэн, нийлбэр флавоноидын агууламжийг СФМ-ийн аргаар тодорхойлоход 0.165±0.01% байв. Дүгнэлт: Хепаклин-4 ургамлын нийлмэл найрлага бүхий өтгөн ханднаас шахмал эмийн хэлбэр гарган авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлоход шахмал эмэнд тавигдах техникийн шаардлагыг хангаж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл