Чихрийн шижин хэвшинж 2-т Антидиабетик цайны үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Гипергликеми, Инсулин, С пептид, ЦайХураангуй
Үндэслэл: Сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчний тохиолдол дөрөв дахин нэмэгдсэнтэй холбоотой олон улсад эмийн болон эмийн бус эмчилгээний эрэл үргэлжилж ургамлын гаралтай цай ЧШХШ2 оноштой үйлчлэгчдэд глюкозын солилцооны эмгэгт эерэг нөлөөлж байгааг тогтоосон цөөнгүй судалгаа хийгджээ. ЧШ оноштой хүнд уламжлалт анагаах ухааны ам цангах, шижин хам шинжүүдийг дүйлгэсэн судалгаа цөөнгүй хийгдсэн хэдий ч уг цайны найрлага дахь хонь, ямааны гүзээ, сархинаг, синнамон, хүрэн манжин, мангоны навч орсон ба чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон судалгаа ховор төдийгүй “Антидиабетик цайг” эмнэлзүйд нэвтрүүлэх шаардлагатай зүй ёсоор тавигдаж байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдэд Антидиабетик цайны сахар бууруулах нөлөөг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг хяналттай эмнэлзүйн туршилт судалгааны аргаар ЧШХШ-2 оношлогдсон судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 60 үйлчлүүлэгчдийг стандарт эмчилгээ (хяналтын бүлэг) болон судалгааны(туршилтын) 2 бүлэгт хуваасан. Стандарт эмчилгээний бүлэгт эмийн эмчилгээг үргэлжлүүлж, судалгааны бүлэгт “Антидиабетик” цайг өдөрт 2 удаа 3 сар (90 хоног) уулгаж лабораторийн шинжилгээ / цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, инсулин, С пептид/-ний үзүүлэлтүүдэд тулгуурлан үр дүнг тогтоолоо. Үр дүн: ЧШХШ2 оноштой үйлчлүүлэгчдэд цайг уухаас өмнө болон цайг өдөрт 2 удаа 3 сар (90 хоног) уулгасны дараа шинжилгээг давтан хийхэд глюкоз 7.58mmol/l-7.55mmol/l (p=0.9264), HbA1c 7.63%6.88% (p=0.0083) болж статистик ач холбогдолтой хэмжээнд буурч тодорхойлогдсон. Холестерин болон цусны дэлгэрэнгүй шинжилгээнд статистик ач холбогдол илрээгүй. Триглицерид бага зэрэг буурсан. Инсулин 16.86mU/ ml-18.4mU/ml (p=0.4811), С пептид 2.58ng/ml-3.32ng/ml (p=0.0651) болж ач холбогдолтой өссөн үр дүн илэрсэн. Дүгнэлт: Антидиабетик цай нь ЧШХШ2 оноштой үйлчлүүлэгчдийн нойр булчирхайн дотоод шүүрлийн үйл ажиллагааг дэмжин бетта эсийг идэвхжүүлж инсулин болон С пептидийг нэмэгдүүлэх замаар цусан дах сахрын хэмжээг бууруулах нөлөө үзүүлж байна. Уламжлалт мэдлэгт суурилж гаргаж авсан байгалийн гаралтай экологийн дайвар махан бүтээгдэхүүн болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн HbA1c-ийн түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байгаа синнамон, өндөр антиоксидант агууламжтай хүрэн манжин, хорт хавдар, чихрийн шижингийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон манго жимс бүхий орцтой Aнтидиабетик цайг чихрийн шижин хэв шинж 2-ийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэхэд үр дүнтэй байх боломжтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнтогтох, С.Ваанчигсүрэн, С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
