Туршилтын амьтанд Яшилдуу чацарганы навчны ил шарханд үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Яшилдуу чацарганы навч, Ил шарх, Уламжлалт анагаах ухаанХураангуй
Үндэслэл: Дэлхийн аль ч улс орны эрүүл мэндийн байгуулагын анхааралд осол гэмтэл зүй ёсоор багтдаг. Шарх, шархлаа нь арьс болон салст бүрхэвчийн гэмтлийн үед өргөн тохиолддог ба сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд вирус, бактер, химийн хорт бодис, физик, нийгэм, биологийн зэрэг тааламжгүй гадны хүчин зүйлс, дархлаа дутмагшилтай холбоотойгоор арьсны ил шархнуудын эдгэрэлт удаан явагдах хандлагатай байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс шархыг эдгээх шинэ эмчилгээний аргуудыг хөгжүүлж, эмчилгээнд нэвтрүүлэх нь эмч судлаачидын өмнө тулгарч буй асуудлуудын нэг юм.4 Манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил цөөнгүй байгаа хэдий ч туршилтын амьтаны шархны эмгэг загварт Яшилдуу чацарганы навчны үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн ил шархны эмгэг загварт Яшилдуу чацарганы навчны үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Яшилдуу чацарганы навчны цочмог хорон чанарыг В.П.Прозоровский (1978) нарын аргаар, ил шархны эмгэг загварыг D.T.Kaarthick (2021) нарын аргаар үүсгэж үзүүлэх нөлөөг тогтоосон. Үр дүн: В.Б.Прозоровский (1978) нарын аргаар тодорхойлоход Яшилдуу чацарганы навчны LD50=2.31 (1.7-3.2) гр/кг байна. Энэ нь И.В.Березовскаягийн ангиллаар цочмог хорон чанар багатай байв. ЯЧНны ил шархны эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлахад шархны талбайг 7, 14, 21 дэх хоногуудад 20%-67%-иар бууруулж, EGF-ийн хэмжээг 7 дахь хоногт 18.6%-иар, 21 дэх хоногт 13.7%-иар бууруулж байсан бөгөөд гистопатологийн шинжилгээгээр туршилтын 21 дэх хоногт ЯЧН хэрэглэсэн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад хучуур эдээр бүрэн бүрхсэн, өнгөц давхарга бүрэн гүйцэтсэн, тосны булчирхай, үсний булцуу хэлбэржиж эхэлсэн ба үрэвслийн эсүүд байхгүй байна. Дүгнэлт: 1. Яшилдуу чацарганы навчны идээшмэлийн LD50 нь 1.7 г/кг3.2 г/кг буюу цочмог хорон чанар багатай байна. 2. Яшилдуу чацарганы навч нь талбайн хэмжээг бууруулах, EGF-ийн хэмжээг тогмол их хэмжээтэй байлгах замаар ил шархыг түргэн эмчлэх нөлөөтэй болох нь лабораторийн болон гистопатологийн шинжилгээгээр тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
