Монгол дахь боом өвчний эрсдэлийн судалгаа

Зохиогчид

  • Х.Бурмаа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатикийн тэнхим , Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • З.Адъяасүрэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • М.Дармаа Ач анагаах ухааны их сургууль Зохиогч
  • Г.Даваа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи биостатикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тархалт, Байгалийн голомт, Хүн малын өвчлөл, Нас баралт

Хураангуй

Үндэслэл: Манай орны хувьд анагаахын салбарт эрсдэлийг сүүлийн жилүүдэд ЗӨСҮТ-ийн захирлын 2018 оны 08 тоот тушаал1, ЭМСайдын 2017 оны 508 тоот тушаал2, Шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалаар3, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын дагуу эрсдэлийн үнэлгээ хийж хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Манай орны хувьд хүний боом өвчнийг 1964 оноос албан ёсоор8-10 бүртгэж эхэлсэн үүнээс хойш өнөөдрийг хүртэл 323 өвчлөлийн тохиолдол 20 нас баралт бүртгэгдсэн боловч өвчний байгалийн голомтот хөрс, мал, хүн гэсэн байгалийн цикл эргэлтийг төдийлөн сайн үр дүнтэй тасалж чадахгүй өвчлөл гарсаар байгаа бөгөөд эрсдэлийг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан судалж практикт ашиглаж буй байдал учир дутагдалтай энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол дахь боом өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, түвшин тогтоох, нийгэм, мал, хүний эрүүл мэнд үзүүлэх хор нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад 1964-2023 онд боомын өвчлөл, нас баралтын статистик бүртгэл, мэдээнд суурилан, ретроспектив, дескриптив судалгааны загвар, эрсдэлийн үнэлгээний математик загвар ашиглаж тооцсон. Үр дүн: Боомын хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл 10-4 зэрэгтэй буюу харьцангуй өндөр бус эрсдэлийн түвшинд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Улаанбаатар, Хэнтий зэрэг 7 аймаг 33.3%-ийг эзэлж байна. Түүнчлэн манай улсад боом өвчнөөр 332 тохиолдол бүртгэгдсэнээс 21 нас баралт гарсан бөгөөд бүсчлэн тооцож үзэхэд баруун: бүсэд 39 (12.1%) өвчлөл, нас баралт бүртгэгдээгүй, хангайн бүсэд: 134 (41.6%) өвчлөл, нас баралтын 12 (57.1%) тохиолдол, төвийн бүсэд: 103 (31.9%) өвчлөл, нас баралтын 7 (33.3%) тохиолдол, зүүн бүсэд 46 (14.2%) өвчлөл, нас баралтын 2 (9,5%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа нь тодорхойлогдлоо.Дүгнэлт: 1. Монгол оронд бүртгэгдсэн хүний өвчлөлийн нас баралтын эрсдэл харьцангуй аюулгүй түвшинд байгаа хэдий ч дэгдэлт болон биотерроризмын түвшинд оношилгоо, эмчилгээний чадавхаа тогтмол сайжруулах халдлагын үед нөхцөл байдал өөрчлөгдөж аюултай түвшинд хүрэх боломжтой учир мэргэжлийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах шаардлагатай байгаа нь тодорхойлогдлоо. 2. Хангайн болон төвийн бүс эрсдэлийн аюултай түвшинд хүрэх магадлалтай өндөртэй байна. 3. Хүн ба байгалийн шалтгаантай гэнэтийн нас барах эрсдэл хүн амын хувьд 10-310-2 хүн/жил хэмжээнд байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хувьд ийм хэмжээний эрсдэлийг зөвшөөрч болохгүй аюултай түвшинд байна гэж үздэг ба эрсдэлийг бууруулах арга хэмжээг заавал авах шаардлагатай. Ямар ч үйл ажиллагааны хувьд үхэлд хүргэх эрсдэлийн хэмжээг ердийн үхлийн түвшин буюу 10-2 хүн/жил хэмжээнээс хэтэрч болохгүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Даваа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл