Коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнгийн судалгаа

Зохиогчид

  • О.Дашпагам АШУҮИС, НЭМС, Эпидмиологи, биостатистикийн тэнхим , ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС, Эпидмиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • Б.Бүрэнжаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Цэлхаасүрэн ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Зохиогч
  • В.Байгал ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба Зохиогч
  • Ш.Шатар АШУҮИС, НЭМС, Эпидмиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС, НЭМС, Эпидмиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

SARS СоV-2 халдвар, SARS СоV-2 вакцин, Анхдагч дархлаажуулалт, Нэмэлт тун

Хураангуй

Үндэслэл: 2020 онд коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласанаас хойш 2023 оны байдлаар нийт 772 сая гаруй хүн халдварлаж, 6.9 сая гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Монголд улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19 халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхий дахинд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар SARS-CoV-2 вирусийн эсрэг 380 гаруй вакциныг хөгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт нь зорилтот бүлгийн хүн амыг халдварын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэлт болохыг судлаачид нотолсон. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг халдварын хүнд хэлбэрийн өвчлөл, нас барах эрсдлийг хэрхэн бууруулж байгаагаар үнэлдэг. Монгол улс хүн амаа коронавируст халдварын эсрэг 4 төрлийн вакцинаар өндөр хамралттай дархлаажуулан цөөнгүй судалгаа хийгдсэн хэдий ч дархлаажуулалтын үр нөлөө, үр дүнг үнэлэх, судлах шаардлага тавигдсан хэвээр байна. Зорилго: Mонгол улсад хийгдсэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (follow-up study) судалгааны загвараар 2021 оны 2 сарын 23-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоног даган ажигласан өгөгдлийг ашигласан. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш нийт 1.5 жил(80 долоо хоног)ийн өвчлөл ба нас баралтын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (ЭМХҮТ)-өөс, дархлаажуулалт, нэмэлт дархлаажуулалтын мэдээг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас, полимеразын гинжин урвалын шинжилгээ(polymerase chain raction, PCR)-гээр халдварын тохиолдол бүртгэгдсэн мэдээг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанаас тус тус мэдээллийг цуглуулж, үр дүнг SPSS-26.0 программд боловсруулсан. Судалгаанд 5 аймгийн болон Улаанбаатар хотын коронавируст дархлаажуулалтад хамрагдсан зорилтот бүлгийн насанд хүрсэн хүн ам хамрагдсан. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан, өмнөх ба үргэлжилж буй коронавируст халдвар үгүйсгэгдсэн 1833 хүнээс оруулах шалгуур хангасан 1709 хүнээс 839 хүнд буюу 49.1%-д нь вакцины эхний тун хийснээс хойш полимеразын гинжин урвалын шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын халдвар, 107 хүн буюу 12.7%д нь (нийт хамрагдагсадын 6.3%) шинжилгээгээр батлагдсан SARS-CoV-2-ын хоёр дахь халдвар бүртгэгдсэн. Ажиглалтын хугацаанд 281(33.5%) хүн (нийт хамрагдагсадын 16.4%) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тэдний 2(0.71%) нь (нийт хамрагдагсадын 0.12%) КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. КОВИД-19-ийн эсрэг вакцины 2 дах тунг хийлгэсний дараах 12 долоо хоногт тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугаманд ажиллагсад бусад аймгийнхнаас, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй бусад хүн амаас өндөр эрсдэлтэй байсан. Улаанбаатар хотын тэргүүн шугаманд ажиллагсад бусад хүн амаас, Баянхонгор аймгийн тэргүүн шугамны ажиллагсад бусад аймгийн ажиллагсадаас, жирэмсэн эмэгтэйчүүд бусад хүндрэх эрсдэлтэй хүмүүсээс, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү халдварт өртөж байсан байна. Дүгнэлт: Цар тахлын тэргүүн шугаманд, тэр дундаа улаан бүсэд ажиллах нь дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв. Судалгаанд хамрагдагсдын 39 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дахин халдварт өртөх харьцангуй эрсдэл бусад хүн амаас даруй 1.1 дахин өндөр байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, Б.Бүрэнжаргал, Ш.Шатар, Л.Хоролсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл